Зуны олимпын наадмын найман алтан медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 удаагийн аварга, Ямайк Улсын хөнгөн атлетикийн нэрт тамирчин асан, “Цахилгаан Болт” хочит Усайн Болтын энэ сарын 6-нд Их Британийн “The Guardian” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Дэлхийн гүйлтийн спортын олон дээд амжилтыг эвдэж, сүйтгэсэн түүхэн дэх хамгийн хурдан хүн бол Ямайкын тамирчин Усайн Болт. Гэвч “салхийг зүсэж”, дээд амжилтын эсрэг уралдаж, байсан тэр одоо зөвхөн цорын ганц дайсантай. Товчхондоо түүний олон жилийн гүйлтийн замналын төгсгөлийн сорил өнөөгийн дипломатч Усайн Болт, гүйгч Усайн Болт хоёрын өрсөлдөөн дунд өрнөж байгаа юм. Энэ талаар өмнөөс минь харж суугаа Усайн Болтоос асуухад, тэр “Би энэ тухайн бодож бухимдах ёстой юу. Би маш олон жилийн турш хурд, гүйлтээ өөр өөрөөр, илүү сайн, хурдан болгохын тулд бүхнээ зориулж хичээсээр ирсэн. Гэхдээ...” гээд л “хэлээ залгичихав”. Усайн Болт дэлхийн 100 метрийн гүйлтийг 9.58 секунд, 200 метрийн гүйлтийг 19.19 секундээр дээд амжилтыг нь эзэмшдэг. Гэхдээ тэрбээр цаашид өөрөө үүнийг хэд болгох, аль эсвэл өөр хэн нэгэн амжилтыг нь эвдэх талаар санаа зовохгүй байгаа гэнэ. Харин одоо түүний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл нь түүний гутал үйлдвэрлэл, технологи хаашаа чиглэж байгаа тухай аж.

Гэхдээ тэр гүйлтийн спортоос нэг зүйлийг тодорхой болгохыг хүсэж байгаа. Тэр нь гүйлтийн спортод супер хурдтай байх, гайхалтай эрх хүчтэй байхын аль нь илүү хүчирхэг болохыг мэдэхийг хүсэж байгаа гэнэ. Усайн Болтыг дэлхийн түүхэн дэх хамгийн хурдан хүн гэдэг. Тэр 100 метрийн гүйлтийн замыг 9.58 секундэд туулсан. 100 метрийг тэр хугацаанд туулна гэдэг нэг секундийн дотор л 10 гаруй метр зайг туулах хэрэгтэй болж байгаа юм. Харин би түүнээс “Өөрийн үзүүлсэн 9.58 секундийн дээд амжилтаа эвдэж чадах уу” гэж асуутал “Яг баттай сайн мэдэхгүй байгаа ч хамаагүй хурдалж чадна. Өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаасаа ч илүү хурдан гүйж чадах байсан. 9.5 секундээс бага хугацаанд гэдэгт би итгэж байна” гэлээ. Усайн Болтын бодож байгаагаар түүний хамгийн агуу, хамгийн алдартай тамирчин болох замнал нь дөнгөж л эхэлж байсан гэнэ. Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэв хүн ямар нэг зүйл итгэж, боломжтой гэж бодож байгаа бол түүнийгээ хийх хэрэгтэй. Харин би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хийхээ хийж, дэлхий нийтэд ойлгуулахыг хүссэн” гэж хэлснээ хэсэг хугацаанд дуугаа хураав.
Надтай өөд өөдөөсөө харж суугаад ярилцаж байгаа хүн бол 2008-2017 онд нийт 146 уралдаанд оролцохдоо 134-т нь түрүүлж, зуны олимпын наадмын найман алтан медаль хүртэж, дэлхийд 11 удаа аваргалсан Усайн Болт биш гэнэ. Харин энэ хүн бол өнөөгийн Усайн Болт. Тэрбээр “Би 17 настай байхдаа 2004 оны Афины олимпод оролцсон бол 200 метрийн гүйлтэд алтан медаль авах боломжтой байсан” гэв. Усайн Болт 16 настай байхдаа л 200 метрийн гүйлтийн замыг 20.13 секундэд туулж, дэлхийн есдүгээр байранд бичигдэж байсан. Гэтэл түүнийг хүн бүр мартсан. Мартсан гэхээсээ илүүтэй хэн ч тоогоогүй юм. Тэрбээр үргэлжлүүлэн “2003 онд би бараг л уралдсан бүх хүмүүсээсээ хурдан гүйж байсан. Тэр жил дэлхийн аваргад оролцсон бол би медаль хүртэж чадах байлаа. Түүний дараа жил ч гэсэн Афины олимпоос алтан медаль авах боломжтой байсан” хэмээсэн юм. Харин түүний төрж, өссөн Ямайк Улс хэт жижиг болохоор 16 настайгаас нь л түүнийг таньдаггүй хүн байхгүй болж л дээ. Олон нийтийн анхааралд өртөх болсон нь түүний санааг зовоож байсан ч тэрбээр өөртөө “Олон нийтийн сайшаал, шүүмжлэл бүр миний дасгалжуулагч тиймээс би бэлтгэлээ сайн хийх ёстой” хэмээн өөрийгөө зоригжуулж байсан гэнэ. Цааш лавлан асуухад минь Усайн Болт “Тийм ч учраас одоо би залуу тамирчидтай уулзаж, гоншгонож суухын оронд эрт эр хүн болох талаар тайлбарлахыг хичээдэг. Залуу хүнд хязгааргүй их боломж байдаг” гэв.
2017 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Усайн Болтын шөрмөс тасарч, газар унасан. Гэвч тэрбээр өөрийнх нь замнал өндөрлөсөн гэж бодоогүй. Өрсөлдөгчид нь гүйлтийн замаа дуусгах хүртэл хоёр ч удаа босож, гүйлтээ үргэлжлүүлэхийг хүссэн. Гэвч чадаагүй буцаж, газар унасаар л байв. Тэрбээр тухайн уралдаан дууссаны дараач дараагийн гүйлтэд уралдах зөвшөөрөл дасгалжуулагчаасаа хүссэн ч зөвшөөрөөгүй. Усайн Болт энэ тухай “Би гүйлтийн спортын замналдаа харамсдаггүй. Замналдаа бүх зүйлээ дайчилж, байдаг чадлаараа хичээсэн. Гэхдээ үнэн гэвэл миний замнал агуу төгсөөгүй. Гэвч миний үлдээсэн зүйл гайхамшигтай гэж бодож байна” хэмээсэн юм.

Усайн Болтыг их спортдоо дахин эргэж, ирэх үү гэсэн асуулт сүүлчийн жилүүдэд их өрнөсөн. Гэвч ялгаагүй хариулт нь өнөөдөр ч, ирээдүйд ч “Үгүй” байх гэнэ. Түүнийг их спортоо орхих шийдвэрт хүрч байх үед найзууд нь “Чи таргална даа” гэж хэлжээ. Харин Болт өнөөдрийг хүртэл өдөр бүр гүйлтийн бэлтгэл хийдэг гэнэ. Гэхдээ энэ нь уралдахад бус биеэ эрүүл чийрэг байлгахад оршдог аж. Мөн “Би өөр өөрийгөө тавьж, явуулж чадахгүй. Тэмцээнд биш ч гэсэн гүйж чадаж байгаа минь л миний хамгийн том бахархал. Би хэнийг ч ялахгүй. Хэнд ч сэтгэлийн ханамж өгөхгүй. Би өөртэйгөө л тэмцэх болно” гэлээ. Харин би түүнээс сөргүүлээд “Та 800 метрт хэр хурдан гүйж чадах вэ” гэсэн асуултад “Миний 800 метрт гүйсэн хувийн дээд амжилт хоёр цаг таван минут орчим. Харин одоо бол таван минут тутамд таван секунд амарна” гэж хариулахад нь бид хоёр хэсэг хугацаанд инээлдэв. Тэр одоо дөнгөж л 34 настай ч дахиж уралдахгүй гэсэн шийдвэртээ бат зогссон байна. “Дахин уралдах уу” гэхэд “Үгүй. Хэзээд үгүй. Энэ бол сорилт. Надад одоо ч гэсэн өөрийгөө сорих маш зүйл байна” гэлээ.
Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчид түүнийг Токиогийн олимпын гүйлтийн зам дээрээс харахыг хүссэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Харин Болт ээлжит зуны олимпын наадмаас Ямайк Улсын шигшээ багийн эмэгтэй гүйгчдийг амжилт үзүүлэх талаар таамаглаж байгаа юм. Түүнийг яг хажуугаас нь ингээд харахад гүйгч гэхээсээ илүүтэй дасгалжуулагч шиг. Нүд нь ч, ярьж байгаа зүйл нь ч тэр. Усайн Болт Ямайкийн Шелли-Анн Фрейзер-Прайсыг хурдан болохын тулд гүйлтийн арга барилаа өмнөхөөсөө хэрхэн өөр болгосон тухай. Их Британийн Дина Ашер-Смит 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн гүйлтэд алтан медаль авч байснаасааа хамаагүй илүү хурдтай, хүчтэй болсныг онцлон хэлж байлаа. Тэрбээр “Токио-2020” олимпын наадмыг Япон Улсад очиж, спортын илүү олон төрлийг сонирхож, үзэхийг хүссэн ч тус улсын Засгийн газраас шийдвэрийн дагуу Ямайк Улсын нийслэл Кингстон хотдоо эхнэр, гурван хүүхдийн хамт ээлжит зуны олимпын наадмыг үзэхээр болсон гэнэ. Харин миний “Дөрөв дэх хүүхдээ төрвөл танай гэр бүл 4х400 метрийн гүйлтийн баг болох нь ээ” гэтэл “Дөрөв дэх хүүхдээ өлгийдөөд, бүх хүүхэд маань гүйх дуртай байсан ч тийм зүйл болохгүй байх аа” гэсэн юм.

Усайн Болтоос хэдэн ч удаа “Эцэг, эх тань танд юу зааж, сургасан бэ” гэвэл тэр шууд л “Тэвчээр” гэж хариулна. Магадгүй тэвчээр нь хөнгөн атлетикийн төрөлд гайхалтай зүйлсийн нэг ч байж болох юм. Тэрбээр “Өмнө нь би бусад тамирчидтай өрсөлдөхдөө л тэвчээр гаргах тухай боддог байлаа. Харин гэр бүлтэй, хүүхэдтэй болно гэдэг маань өөрөө асар их тэвчээр гаргаж, тэвчиж сурч байж болдог зүйл юм байна” гэв. Харин ирээдүйнхээ талаар “Би дасгалжуулагч болох тухай их бодож үзлээ. Яг л дасгалжуулагч шиг сууж, босож, хөтөлбөр, төлөвлөгөө бичээд л дасгалжуулагч шиг байж сурч байна. Хэдий намайг дэлхийн хамгийн хурдан хүн гэдэг ч би гүйлтийн спортоос зугтаж чадахгүй. Тийм ч учраас ирээдүйд ирэх сорилтыг хүлээж авах болно. Юу болохыг нь харж байя даа” гэснээр бидний хөөрөлдөөн цэгт “хүрэв”.

| УСАЙН БОЛТ: Би өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаасаа ч илүү хурдан гүйж чадах байсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |