• Өнөөдөр 2025-02-05

Хакүхо М.Даваажаргал Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж, 45 дахь Эзэн хааны цомоо хүртэв

2021-07-18,   639

Япон Улсын Нагоя хотод зохион байгуулж байгаа сүмо бөхийн Нагоя башё 15 дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө.

Нагоя башёгийн түрүү, Эзэн хааны цомын төлөө Ёкозүна Хазүхо М.Даваажаргал Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж, ялалт байгуулав. Ингэснээр Хакүхо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 44 хүртсэн дээд амжилтаа шинэчилж, 45 болгов. Мөн тэрбээр зургаан башё дараалан өнжсөнийхөө дараа түрүүлсэн анх сүмоч болж, түүхэнд нэрээ үлдээжээ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Нагоя башёг ялагдалгүй дуусгасан юм.

 
Эх сурвалж: Japan Times

Хакүхо М.Даваажаргал Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж, 45 дахь Эзэн хааны цомоо хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188