• Өнөөдөр 2025-02-06

Паралимпын таеквондо, ширээний теннис, 3x3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын баг тамирчид анх удаа хүч үзнэ

2021-07-09,   730

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” 32 дахь удаагийн зуны олимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч, амжилт хүсэх ёслол болж өндөрлөлөө. Мөн “Токио-2020” зуны олимпын наадамд  оролцох баг тамирчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн олимпын наадамд оролцох манай улсын шигшээ баг урьд өмнөх наадмуудаас хамгийн олон төрөлд, олон тамирчин оролцож буйгаараа онцлог юм. Мөн паралимпын таеквондогийн төрөл, ширээний теннис болон багийн спортын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд анх удаа хүч үзэх гэж байна. 
    Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин, Олимпын наадмын тугчаар сонгогдсон О.Хулан “Бид зургуулаа хотоос зайдуу ногоон бүс болох Хандгайтад бэлтгэлээ хийж байгаа. Тэндээсээ Токиог зорино. 2017 оноос хойш Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийнхан бэлтгэлээ хийж, олон улсын тэмцээнүүдэд оролцож, өнөөдөр Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа” гэлээ.
 

Паралимпын таеквондо, ширээний теннис, 3x3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын баг тамирчид анх удаа хүч үзнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188