• Өнөөдөр 2025-02-06

МУГТ М.Анхцэцэг олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

2021-07-03,   754

    Хүндийн өргөлтийн залуучуудын Дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа. Түүнд Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос захидал илгээж, албан ёсоор олимпод орох болсныг нь мэдэгдсэн байна. Ийнхүү хүндийн өргөлтийн -87 кг-ийн жинд М.Анхцэцэг, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан нар олимпийн эрхээ авсан байна. Тэд дөрөвдүгээр сарын 19-27-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулсан хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах, олимпийн эрх олгох тэмцээнд оролцсон юм.
   Мөн манай улсын тамирчид Токио-2020 зуны олимпийн наадам болон паралимпийн наадамд орох 84 эрхтэй боллоо. 
   Токио-2020 олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотын олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.
 

МУГТ М.Анхцэцэг олимпийн наадамд оролцох эрхээ авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188