• Өнөөдөр 2024-04-20

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа

2021-06-20,   524

       Энэ сарын 6-13ны өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод зохиогдсон Жүдо бөхийн дэлхийн аваргад оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших, "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарлаа.
 
Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.
 
Олимпын бэлтгэлд  шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид, эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч багтаж буйгаас гадна Монгол улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, түүний дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188