Тулаанч "Spear" хочит Ц.Амарсанаа холимог тулааны One Championship-д гуравдахь тулаанаа баасан гарагт хийж өрсөлдөгчөө ялжээ.
Тэрбээр "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа One Championship холбооны хоёр дахь ялалтаа авсан байна.
Ц.Амарсанаа 2019 оны хоёрдугаар сард One Championship-ийн эхний тулаанаа хийж ялж байсан аж. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл Вилхелм 5:0 амжилттай нэг ч ялагдаагүй байжээ.
Тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд хоёр дахь ялалтаа авлаа |
|