• Өнөөдөр 2025-02-06

Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2021-06-08,   665

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн барилдаанууд боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Жем" интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн юм. Дэлхийн аваргын эхний хоёр өдрийн байдлаар манай шигшээ баг хоёр хүрэл, хоёр шагналт  байр эзэлснээр 118 орноос VI байрт жагсаж байна. Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн Иан Санчо Чинчилаг ялсан бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудыг ялсан юм. Гуравдугаар тойрогт Оросын Мурад Чопановыг ялж хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Жоширо Марүямад ялагдсан. Харин дагах барилдаанд Францын Килиан ле Блучийг ялсан бол хүрэл медалийн төлөө Казахстаны Йелдос Жумакановыг ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар хүч үзэх болно.

Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188