• Өнөөдөр 2024-05-17

Монгол, Киргизийн шигшээ баг Осака хотноо өнөөдөр тоглоно

2021-06-07,   425

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын хүрээнд Монголын үндэсний шигшээ баг сүүлийн тоглолтоо Киргизийн шигшээ багтай өнөөдөр Улаанбаатарын цагаар 15 цагаас хийнэ. Энэхүү тоглолт цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болж Монгол, Киргизийн шигшээ баг тус улсад очоод байгаа билээ.
 
Урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдээд байгаа Монголын шигшээ баг өмнөх тоглолтоо Японы шигшээ багтай хийж 14:0-ээр хожигдсон. Мөн Киргизийн шигшээтэй өөрийн талбайд хийсэн тоглолтод манай баг 2:1-ээр хожигдсон юм. Хариу тоглолт Киргизийн талбайд болох байсан ч цуцлагдаж ийнхүү дундын талбайд болж байгаа нь манайд давуу талтай гэж үзэж болно.
 
Урьдчилсан шатны "F" хэсгийн тоглолтын онооны хүснэгт:
Япон - 15 оноо
Тажикситан – 12 оноо
Киргиз - долоон оноо
Мьянмар - зургаан оноо
Монгол - гурван оноо
 

Монгол, Киргизийн шигшээ баг Осака хотноо өнөөдөр тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188