“Apple” компани энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүн танилцуулах намрын арга хэмжээгээ 2021 оны есдүгээрр сарын 14-15-нд шилжих шөнө виртуал хэлбэрээр зохион байгуулжээ.
Виртуал арга хэмжээний эхэнд “Apple” компанийн ерөнхий захирал Тим Күүк “Apple TV+”-ийг танилцуулсан байна. “Apple TV+” нь 700 гаруй кино контентыг агуулсан бөгөөд энэ баасан гарагаас эхлэн шинэ кино контентуудтайгаар хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон аж.
“Apple” компани iPad-н хамгийн сүүлийн хувилбар болох есдүгээр үеийн шинэ iPad-г танилцууллаа. Уг iPad нь A13 Bionic чиптэй, мөн Center Stage функцийг дэмждэг шинэ 12MP-н урд камертай бүтээгджээ. Түүнчлэн iPAd –ийг таны хэрэгцээнд төгс тааруулан ажлуулах iPadOS үйлдлийн системтэй болсон. Мөн A13 Bionic чипийн тусламжтайгаар өмнөх загваруудаас 20 хувь илүү хурдан CPU, GPU болон Neural Engine үзүүлэлтийг багтаажээ. Мөн арын хүчирхэг 8MP камер, өмнөх загвараасаа хоёр дахин их багтаамж буюу 64GB-ын багтаамжтай болсон төдийгүй USB-C оролттой болсон гэдгээрээ онцлог болжээ.
.jpg)
Шинэ iPad Mini нь илүү нарийн, ирмэггүй хүрээтэй болж загварчлагджээ. iPad Mini нь 8.3 инчийн Liquid Retina дэлгэцтэй бөгөөд Pink, Starlight, Purple болон Space gray гэсэн шинэлэг өнгөний сонголтуудтай байна. Мөн USB-C оролттой, урд болон арын камерт сайжруулалт хийсэн бөгөөд урд талдаа 12MP-н хэт өргөн камер суурилуулснаар Apple-ийн Center Stage функцийг дэмжих боломжтой болжээ.
.jpg)
Түүнчлэн iPad Mini нь 5G сүлжээг дэмжихээс гадна татах хурд нь секундэд 3.5GB болж хоёрдугаар үеийн Apple Pencil-г хажуудаа соронзоор тогтоох боломжтой болсон бөгөөд Touch ID-г мөн багтаасан байна. Шинэ iPad Mini-ийн процессор нь A15 Bionic чиптэй болсноор өмнөх загваруудаас 40 хувь илүү хурдан CPU болон 80 хувь илүү хурдан GPU гүйцэтгэлтэй хамгийн хүчирхэг iPad Mini болж шинэчлэгджээ. Түүнчлэн Home button-гүй болж загварчлагдсан гэдгээрээ хамгийн онцлог байлаа.
.jpg)
Apple Watch Series 7 нь өмнөх загваруудаас илүү шинэлэг дизайнтайгаар танилцуулагдлаа. Дэлгэцийн хүрээ нь ердөө 1.7 мм нарийхан бөгөөд Always-on дэлгэцийн горимтой, 70 хувь илүү тод харагдах дэлгэцийг урлажээ. Дэлгэц нь ирмэггүй болсноор харах хүрээг илүү тэлж өгсөн байна. Ингэснээр өмнөх загвараас 50 хувь илүү их текстийг дэлгэцэн дээр харах боломжтой болсноос гадна хэмжээний хувьд 41мм болон 45мм-н сонголттой танилцуулагдлаа. Дэлгэцийг илүү бат бөх болгож IP6X ус тоосны хамгаалалт суурилуулж өгсөн, батарейн хувьд өмнөх загвартайгаа адил 18 цаг тасралтгүй ажилладаг байна.
.jpg)
Мөн 33 хувиар илүү хурдан цэнэглэгдэх боломжтой болсноос гадна энэ удаагийн Apple Watch Series 7-г танилцуулахдаа зүрхний цохилт, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих боломж, шинэ дасгалын горимууд зэрэг илүү эрүүл мэнд болон фитнес дасгал хөдөлгөөнд суурилсан функцыг онцгойлж байлаа. Бас нэг гайхалтай шинэчлэлт нь Apple Watch Series 7-гоор мессеж бичиж болохоор болжээ.
.jpg)
Энэ удаагийн арга хэмжээний хамгийн хүлээлт өндөртэй байсан бүтээгдэхүүн бол яахын аргагүй iPhone 13 байсан билээ. Шинэ загварын хувьд 6.1 инчийн iPhone 13 болон 5.4 инчийн iPhone 13 Mini гэсэн хоёр хувилбарыг эхэлж танилцуулсан бөгөөд хүчирхэг 1200 нитсийн OLED дэлгэцтэй болсон нь энгийн 1200 нитстэй харьцуулахад 28 хувь илүү гэрэл ялгаруулах чадамжтай болсон юм.
Үүнээс гадна “Apple” –ийн хамгийн хүчирхэг процессор болох A15 Bionic-аар тоноглогджээ. Өнгөрсөн жилийн A14 Bionic чиптэй харьцуулахад илүү хурдан болсноос гадна батарейн хувьд илүү хэмнэлттэй болсон байна. Apple A15 Bionic нь 5НМ чип, зургаан цөмт процессортой бөгөөд "ухаалаг утасны хамгийн хурдан процессор" гэж тэд тодотгож байлаа. Түүнчлэн график карт нь бусад ухаалаг утаснуудаас 30 хувь илүү хурдан болсон байна.
.jpg)
Мөн iPhone 13-ын арын камерын систем шинэ загвартай болсон бөгөөд арын хос камерын систем нь 12MP-н өргөн өнцгийн камертай, 47 хувь илүү гэрэл ялгаруулах чадвартай. Шинэ wide sensor нь 12MP-н линзтэй бөгөөд хэт өргөн камер нь илүү хурдан, 120 градусыг харах чадвартай болсон байна. IPhone 13-ын камерт чичиргээг багасгахын тулд тогтворжуулагч функцыг илүү сайжруулж өгсөн. Шинэ Cinematic горим нь Machine Learning технологийн тусламжтайгаар зураглалыг илүү бодит болгож онцлох хэсгүүд дээр илүү фокуслаж өгдөг бөгөөд мэргэжлийн камерыг орлохуйц болсон нь хамгийн том дэвшилт байлаа.
iPhone 13-ын батарейн ашиглалтын хугацааг сайжруулж iPhone 13 Mini-г iPhone 12 Mini-гээс 1.5 цаг илүү ажиллах боломжтой болгож харин энгийн iPhone 13-ыг iPhone 12-той харьцуулахад 2.5 цаг илүү ажиллах батарейтай болгож өгчээ. Шинэ загварын хувьд ягаан, цэнхэр, Midnight, Starlight, улаан гэсэн цоо шинэ өнгөний сонголттойгоор хэрэглэгчдийн гарт хүрэх нь.
.jpg)
“Apple” компани iPhone 13-ийн мэргэжлийн түвшний хувилбар болох iPhone 13 Pro болон 13 Pro Max-ийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү загварууд нь илүү хурдан A15 Bionic чип, цоо шинэ гурван камер, сайжруулсан Super Retina XDR дэлгэцтэй бөгөөд 120Hz ProMotion дүрс шинэчлэлтийн хурд бүхий дэлгэцтэй болж шинэчлэгджээ.
OLED дэлгэц нь өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээтэй бөгөөд 6.1 болон 6.7 инч хэмжээтэй боловч илүү нарийн хүрээтэй болсноор илүү их зүйлсийг дэлгэцэндээ багтаан харах боломжтой болгож өгчээ.
.jpg)
Хэт өргөн камер нь бага гэрэлтэй зургийг илүү тодотгож зураг дарах бөгөөд телефото камер нь гурван дахин томруулж, нийт гурван камераар зургаа дахин оптик томруулан зураг дарах боломжтой. Үүнээс гадна гурван камер гурвуулаа шөнийн горимтой болсноороо мөн онцлог байлаа.
iPhone дээрх Cinematic mode нь хүн, гэрийн тэжээвэр амьтан, объект дээр видео бичлэгийн чанарыг эрс өөрчлөн, гүн эффектээр бичдэг тул хэн ч байсан мэргэжлийн кино найруулагч шиг кино театрын хэмжээний бичлэг хийх боломжоор бүрэн хангаж байгаа юм. Мөн илүү бүтээлч байхын тулд уг фокусыг зураг авах явцад болон дараа нь өөрчилж, засварлах боломжтой болсон байна.
.jpg)
Өнгөний хувьд Silver, Gold, Graphite, Sierra blue гэсэн дөрвөн өнгөний сонголттой загварчлагджээ.
Батарейн ашиглалтын хугацаа мөн сайжирсан бөгөөд 13 Pro нь 12 Pro-гоос 1.5 цаг урт, 13 Pro Max нь 12 Pro Max -аас 2.5 цаг илүү удаан ажиллах боломжтой болсон. IPhone 13 Pro -ийн багтаамжийн сонголтууд нь 128GB-аас 1TB хүртэл байх бөгөөд энэ нь Apple -ийн ухаалаг утсан дээр урьд өмнө нь санал болгож байгаагүй хамгийн их багтаамж юм.

| “Apple” компаниас iPhone 13 шинэ загваруудаа танилцууллаа |
|
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БААСАНСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |