• Өнөөдөр 2024-04-25

ТӨРСӨН ӨДӨР: Энэ өдөр Жет Ли мэндэлжээ

2022-04-26,   493

Хятадын алдартай жүжигчин, тулааны урлагийн мастер Жет Ли дөрөвдүгээр сарын 26-ны өдөр мэндэлжээ. Түүнийг дэлхийн кино урлаг сонирхогчид төдийгүй кино урлаг шимтэн үздэг хүн бүр мэднэ. Тэрбээр  хэвлэл өгсөн нэгэн ярилцлагадаа "Бид бүгдээрээ амьдралын саад бэрхшээл дээр ирдэг. Намайг хоёр настай байхад эцэг минь амиа алдсан. Энэ бол надад ирсэн аймшигт хэлбэрийн саат юм. Харин ээж намайг тийм ч сайн хамгаалдаггүй байсан. Мөн бага наснаасаа эхлэн унадаг дугуйгаар хичээллэх боломж олгодоггүй байлаа" хэмээн дурссан байдаг. 
Мөн тэрбээр 2010 оноос гипотиреоз буюу бамбайн булчирхайн дутмагшил өвчинтэй тэмцэж байгаагаа яриад зураг авалтын үеэр том жижиг олон бэртэл авч байснаа хэлсэн. Мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Миний эрүүл мэндэд санаа зовж байгаа бүх хүнд баярлалаа. Миний бие зүгээр байна. Удахгүй би хэд хэдэн шинэ төслөө та бүхэнд танилцуулна” гэж мэдээлж байсан юм. 
1963 онд Хятадын Пукён мужид төрсөн Жет Ли 8 настайгаасаа кунфү тулааны урлагаар хичээллэв. Түүний амжилт 11 настайгаас эхэлж, 1979 онд 16 настайдаа анхны кинонд дүрээ мөнхөлжээ. Анхны киноны дараа 1991 онд Хятадаас Хонконгт суурьшиж, дэлхийн шилдэг киноны дүрүүдийг бүтээж алдартай жүжигчний тоонд бичигдэж эхэлсэн байна.
 
1987 онд 24 настай ЖетЛи бага насандаа кунфү урлагаар хамт хичээллэж байсан өөрөөсөө хоёр насаар эгч Хуан Жү Ён бүсгүйтэй үерхэн сүй тавив. Сүй тавьсан тухайгаа бүсгүйн эцэг эхэд хэлээгүй бөгөөд тэд тун удалгүй 1988 онд Америкийн Лос Анжелест анхны хүүхдээ төрүүлж, улмаар суурьшин амьдарч ажиллахаар нүүн очсон байна. Жет Ли тулааны урлагийн дугуйлан хичээллүүлж, Холливудад хөл тавих бүхий боломжийг хайж байв. Түүний анхны амьдрал аз жаргалтай байгаагүйгээр барахгүй, эхнэрийнхээ асрамж халамжид байхыг хүсэхгүй байгаагаа мэдэрч эхлэсэн байна.
 
Жет Ли бол дэлхийн кино урлагт тод гялалзах од, сайн эцэг, сайн хань юм. Тэд одоо хамтдаа бизнес эрхэлж маш сайхан амьдарч байна. Жет Ли Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Jet Li One Foundation Project” гэх буяны байгууллага байгуулж үүгээрээ байгалийн гамшиг, сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг болсон юм.

ТӨРСӨН ӨДӨР: Энэ өдөр Жет Ли мэндэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188