• Өнөөдөр 2024-03-29

“ОСКАР-2022”: Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Уилл Смит

2022-03-28,   324

Кино урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 94 дэх удаагийн “Оскар-2022” наадам АНУ-ын Лос-Анжелес хотод болж байна.

“Оскар-2022” кино наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг “King Richard” кинонд дүр бүтээсэн Уилл Смит хүртлээ. Тэрбээр “King Richard” кинонд Серена Уильямс, Венус Уильямс нарын аав болох Ричард Уильямсын дүрийг бүтээсэн юм.

Уилл Смит “Оскар”-ын шагналаа гардаж аван “Урлаг амьдралыг дуурайдаг. Харин хайр таныг галзуу зүйл хийхэд хүргэдэг” хэмээн нулимс дуслуулан хэлсэн аж.

 

 


“ОСКАР-2022”: Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Уилл Смит
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188