Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон билээ.Тус шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны тавдугаар сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marchй Du Films” платформд Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байна. “Marchй Du Films” нь кино зах зээлийн хамгийн том яриа хэлэлцээрийн талбар бөгөөд 100 гаруй улсын 12 мянга гаруй мэргэжлийнхэн оролцож, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулах аж. Дээрх наадмын хүрээнд олны хүртээл болгох Монгол Улсад бүтээсэн арт хаус болон арилжааны шинэ кино бүтээлийн санал авч, нээлттэй үзлэг зохион байгуулж эхлээд буй. Иймд уран бүтээлч та бүхнийг дараах шаардлагыг хангасан кино бүтээлээ Соёлын яаманд ирүүлэхийг уриалж буй аж.
| “Каннын кино наадам”-д Монголыг сурталчлах кино бүтээлүүдийг хүлээн авна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |