Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Булган аймаг бол улсдаа газар тариалангаараа 3, мал аж ахуйн үзүүлэлтээрээ 5, хүн амын индексээрээ 7 дугаарт орж байна. Ууган гавьяаны өлгий нутгаас 43 анхдагч төрөн гарсан байна. Ард түмнийхээ итгэл, сэтгэлийг хүлээж Ерөнхийлөгч болвол таван зүйлд анхаарч ажиллаж, эхлүүлсэн томоохон төслүүдээ дуусгана. Бид нефтийн үйлдвэртэй, эрчим хүчний станцтай, хөгжил дэвшлийн төмөр судас болсон төмөр замтай, төрийн үйлчилгээг цахимжуулсан цахим Монгол Улс болоход онцгойлон анхаарч ажиллана. Ковид цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа хурдтай сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллана. Ард түмнээ бүрэн вакцинжуулж, дархлаажуулах “Ковидгүй Монгол” санаачилгыг дэвшүүлэн, манлайлж ажиллана. Мөрийн хөтөлбөрт Булган нутгийнхны санаачлан эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө” хөтөлбөрийг улс, орон даяар хэрэгжүүлэхээр тусгасан.

Шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэх сонгодог парламент бий болох ёстой. Хулгайн замаар алдагдсан орд баялаг, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэд бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлого тодорхойлж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
Эв эвдэх бус нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Төрдөө итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх, УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өсгөх, гадаад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлүүдийг чухалчилсан. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайн өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллах болно.
Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана” гэлээ.
Булган аймгийн иргэдийн хувьд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт хот, хөдөөгийн хөгжилд анхаарсан олон бүтээн байгуулалт тусгасан учраас дэмжиж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа орд газруудын тусгай зөвшөөрлийг цуцалж, иргэдэд байгалийн хишгийг хүртээж байгаа нь цаашид эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүн гэж үзэн, итгэж байгаагаа хэлсэн. Мөн малчид, Засгийн газраас олгож байгаа малчдын гурван хувийн хүүтэй зээл цагаа олсон, малчин иргэдээ дэмжсэн зөв шийдвэр болсон гэдгийг онцолсон юм.

У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Буянт малын үр шим” заалтын хүрээнд малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
“Эрчимжсэн газар тариалан” заалтад газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлсэн, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атрын IV” аяныг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. “Төрөлжсөн аялал жуулчлал”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх уламжлал, унаган байгальд түшиглэсэн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний хөгжлийн бие даасан тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.
| У.Хүрэлсүх: “Шинэ хөдөө” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |