Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Баянгол дүүргийн хувьд уулзалтад оролцсон иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, хүн хоорондын зайг баримталж уулзалтыг зохион байгуулав. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “1990 оны ардчилал, хүний эрхийн төлөөх талбайн жагсаалд би өлгийтэй хүүхдээ тэврээд, эхнэртэйгээ оролцож байсан. Дуу хоолойгоо нэгтгэж байсан. Шударга ёсны төлөө ийнхүү жагсаж байсан. Би шударга ёсны төлөө үргэлжлүүлэн тэмцэхээр, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төрийг цогцлоохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.
Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга бий болох ёстой. Монгол хүн бүр эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртэж эхэлсэн. Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун айл өрх байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, Багануур, Бор-Өндөрийн уурхайнуудыг улсын мэдэлд авлаа. Асгат, Салхит, Тост Тосон бумба, Гутайн даваа, Ноён уул, Хармагтайн ордыг төрийн мэдэлд авч, заримыг нь дархан цаазат газар болголоо. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар олгогдсон ашигт малтмалын 938 лицензийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөллөө. Орд газрын баялгаас 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олголоо.

Утааны төлөө бид сүүлийн 20 жил тэмцэж, 800 тэрбум төгрөг зарцуулсан. Бууруулж чадаагүй. Харин сүүлийн хоёр жилд эрчимтэй тэмцэж, сайжруулсан түлшний үйлдвэртэй болж ажилласнаар утааг 50 хувиар бууруулсан.
Налайх дүүргийн автозамыг богино хугацаанд барьж чадлаа. Дарханы замын ажлыг хийж эхлүүлсэн. Цаашид автозамуудыг сайжруулах, шинэчлэх ажил хийнэ. Цэвэрлэх байгууламжаа шинэчлэх гэж 30 жил ярьсан. Одоо шинэ Цэвэрлэх байгууламжтай болж байгаа. Миний бие 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ шийдвэрлэсэн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр “Бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Тэд бол баялаг бүтээгчид. Тэднийг дэмжиж байж ажлын байр бий болно. Баялгийн сангийн хөрөнгөө бид үр хүүхдэдээ, үйлдвэр барихад зориулах хэрэгтэй. Үр хойчдоо өр биш өв үлдээмээр байна. Ойрын 4-10 жилд томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн паркийг ашиглалтад оруулж, 138 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж ажиллана” гэсэн юм.
Баянгол дүүргийн иргэд уулзалтын үеэр шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхээр үйлдвэр барьж байгаа нь Монголын бүх иргэнд ач тустай үйл явдал юм. Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмнээ харж шийдвэр гаргадаг, төр нь иргэдийнхээ аж амьдралыг тэтгэдэг, ажлын байр бий болгодог байх хэрэгтэй гэв. Мөн мөрийн хөтөлбөрийн 1.2.9-т “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэж тусгасан нь нүдээ олсон заалт болсныг онцолж байлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн зарим иргэний байр суурийг хүргэе.
Баянгол дүүргийн иргэн, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр "У.Хүрэлсүх шударга ёсны төлөө олон ажлыг эхлүүлсэн. Бидэнд сайн ярьдаг биш сайн ажилладаг хүн хэрэгтэй. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлуудаа Засгийн газартайгаа хамтарч цаашид хэрэгжүүлэхийг хүсье. Шатахууны үйлдвэрээ эхлүүлсэн, одоо барьж байгуулж дуусгаж чадвал ард түмэнд том тус болно. Цэвэрлэх байгууламжийн эхлүүлсэн ажлаа дуусгаж, утаагүй Улаанбаатар болгоорой. Төмөр замын талаар олон ажил эхлүүлсэн. Цаашид ч хэлж байгаачлан төмөр замаа барьж, улсдаа хөгжил авчирсан Ерөнхийлөгч байгаарай. Мэдээж дэмжиж байгаа хүмүүс бий. Мөн муулдаг хүмүүс ч бий. Шүүмжилсэн хүмүүсийн үгээр хурцлагдаж, улам бүр хичээж ажиллаарай гэж захих байна.
Өрхийн эмч Түмэндэмбэрэл "Би жирийн нэгэн эмч, ээж байна. Бид саяхан утаан дунд амьдарч, өглөө ажилдаа ирэхэд эмнэлгийн коридорт ханиалгасан хүмүүс угтдаг байлаа. Утааг маш богино хугацаанд бууруулж чадлаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа цар тахлаас ард түмнээ хамгаалах маш зөв шийдвэр гаргаж, халдвар алдаагүй 10 сарыг ардаа орхисон. Энэ хугацаанд эмнэлэг, эмч нараа бэлдэж амжсан тулдаа цар тахлыг өдий зэрэгтэй даван туулж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй.
Оюутан Агваанцэрэн "Өнөөдөр залуусыг эцэг эхээрээ тэжээлгэдэг гэж шүүмжилдэг. Тэгвэл бид чөлөөт цагаараа ажил хөдөлмөр эрхэлдэг болмоор байна. Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь цаг зав хэмнэсэн зөв шийдвэр болсон. Залуучууд технологи инновацийн салбарын хөгжлийг дэмжиж байгаа. Мэдээлэл технологийн хөгжил бол залуучуудад их боломж олгож, эх орноосоо гадаадын компанид ажиллах боломж бүрдүүлнэ гэж боддог. Дэлхийд Монголын нэрийг гаргах монгол залуусын өмнөөс таны сонгуульд амжилт хүсье" гэлээ.
| Нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |