“МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийхтэй холбоотой шөнийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт орно. Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Зам хаахтай холбогдуулан шөнийн тээврийн ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн замналд өөрчлөлт орж, ТЭЦ-3 замаар тойрч зорчихоор болсон байна.
Хаах хугацаа:
• 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23:00 цаг
• 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цаг
Нээх хугацаа:
• 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 06:00 цаг
• 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 06:00 цагт нээнэ.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
| Зам хаахтай холбоотойгоор шөнийн тээврийн хоёр чиглэлийг түр өөрчилнө |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |