МАН-ын VIII Бага хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг хийсний дараа санал хураалт явуулсан. Санал хураалтаар Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураалт явуулсан байна.
Энэ үеэр хуралдаан түр завсарлаж, Дархан, Сэлэнгэ аймгаас ирсэн Бага хурлын гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй хаалга түгжсэн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл уг асуудалд нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Батлах хамгаалахын сайд Д.Батлуттай холбогдож өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр "Цахим орчинд тарсан шиг хүн цоожилсон асуудал гараагүй. Цоожлуулаад байж байдаг хүн ч гэж юу байх вэ. Намын бага хурлын гишүүн Бүдээхүү тодорхой бичсэн байна лээ" гэх тайлбар өглөө.
| Д.БАТЛУТ: Цахим орчинд тарсан шиг хүн цоожилсон асуудал гараагүй |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |