• Өнөөдөр 2025-10-28

Г.ЗАНДАНШАТАР: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно

2025-09-26,   421

           УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя" гэсэн байна" гэв.
 

Г.ЗАНДАНШАТАР: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-26 13:53:46
    САЙН БАЙНА.: МАШ ЗӨВ. АРГАГҮЙ Л УХААНТАЙ, ТУЛХТАЙ, ЭХ ОРОН, ОЛНЫХОО ТӨЛӨӨ АМЬ, АМЬДРАЛАА ЗОЛЬСОН САЙН УДИРДАГЧ САЙХАН ААВЫН САЙН ХҮҮ МӨН БАЙНА ЧИ. ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЧИ ЗОРИЛГОДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛ ДААНЧ АЛГА ДАА ДҮҮ МИНЬ, АНД МИНЬ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188