Д.Амарбаясгалан: Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр “Нэпко” ХХК-д хэвлүүлсэн бөгөөд зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын гарт хүргэж байгаа юм. “Нэпко” ХХК-ийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү тус номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Номын нээлтэд “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, зохиолч, редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно. Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн. Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтгэж ирсэн байдаг. Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан. Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1999 оноос ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хугацаанд өөрийн хувь нэмрийг зарцуулсан бөгөөд Баабар гуайн “Нүүдэл суудал”, “Монголын нууц товчоо” зэрэг номыг хэвлэн тарааж байсан дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү түүний амьдрал өнөөдөр ч номтой холбогдсон хэвээр байгааг тодотгож байв.

Тони Блэйр энэ номоо нэгтгэн бичихдээ өөрийнхөө олсон ололт, тэр ололтыг олоход тусалсан ямар бодлого байв гэдгийг илүү тоймлож, энэ цагийн болон ирээдүй цагийн төрийн, нийгмийн удирдагч болох хүсэлтэй олон нөхдөд зориулан гаргасан бүтээл гэдгээрээ онцлогтой. Номын тухайд өөрийнхөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж байсан “Гуравдагч зам” гэж яг юу байсанд илүү төвлөрсөн төдийгүй төр бол ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээн ажилладаг, төр өөрөө ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилт бодит үр дүнг нь үзэхэд юу нь чухал байдгийг илүү тодруулж бичсэнээрээ онцлогтой. “Тони Блэйрийн хийж чадсан нэг том зүйл нь улс төрийн нам, улс төр гэдэг бол нийгмийнхээ хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой юм гэдгийг анхлан тунхаглаж байсан юм. Цаг хугацаа болгон түүхийг бүтээж үлдээж байдаг. Тэр түүхийг хэрхэн бүтээж үлдээх вэ гэдэг нь тухайн цаг үеийн улстөрчдөөс ихээхэн хамаардаг гэдэг нь нэн ойлгомжтой. Тэгвэл яг энэ цаг үед бид юун дээр илүү төвлөрч, юуг илүү чухалд авч үзэж, юуг нь хамтдаа яаж шийдвэрлэж, улс эх орондоо өөрчлөлт шинэчлэлийг авчирч чадах вэ гэдгийг ойлгоход энэ ном тус нэмэр болно” хэмээн УИХ-ын дарга онцоллоо.
| Д.Амарбаясгалан: Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |