• Өнөөдөр 2025-09-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно

2025-09-21,   144

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
 
Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил болон цаашдын ирээдүй” сэдвээр зохион байгуулна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.
 
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188