• Өнөөдөр 2025-09-03

Монгол Улсын зээлжих хэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгаллаа

2025-09-03,   205

      Олон улсын үнэлгээний “Фитч рейтингс” байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг “В+, тогтвортой” хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарласан байна.
 
     Зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалсан нь Монгол Улс гадаад орчны нөлөөлөлд эмзэг байгаа нь гол эрсдэл хэвээр байгаа ч тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөв, Засгийн газрын өр тогтвортойгоор буурч байгаа нь голлох нөлөөг үзүүлсэн талаар тайландаа дурджээ.
 
      Тус агентлагийн тайланд манай улсын ДНБ-ий өсөлт 2025 онд 5.7, 2026-2027 онд 5.3 хувь байна төсөөлсөн байна. Энэ онд хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэж, нүүрсний үнийн бууралтыг зэсийн экспорт тодорхой хэмжээгээр нөхөж байгаа юм. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тогтвортой түвшинд хадгалж, уул уурхайн бус салбарын үйл ажиллагаа тогтвортой байгаа нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэж тодотголоо.
 
    Түүнчлэн сүүлийн жилүүдэд Засгийн газар төсвийн сахилга батыг бэхжүүлж, алдагдлыг боломжит хэмжээнд хадгалж байна гэж дүгнэсэн бөгөөд Засгийн газрын өр дунд хугацаанд ДНБ-ий 40 хувиас доош буурах төлөвтэй байгааг “Фитч” агентлаг төсөөлжээ. Үүнээс гадна Засгийн газрын гадаад өрийн оновчтой удирдлагын хүрээнд ирэх онуудад эргэн төлөх хугацаа нь тулсан гадаад бондын тодорхой хэмжээг дахин санхүүжүүлсэн нь 2026-2027 онд эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсны тайланд дурдсан байна.

Монгол Улсын зээлжих хэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгаллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188