• Өнөөдөр 2025-09-02

Г.ЗАНДАНШАТАР: Нэг хүүхдийн захидалд 100 төгрөг зарцуулсан

2025-09-02,   258

       Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р анги тус бүрийн сурагчдад зориулж захидал илгээсэн.

             Тэгвэл тэрбээр өнөөдөр өгсөн мэдээлэлдээ энэ талаар "Энэ бол зөвхөн Занданшатарын захидал биш. Засгийн газраас сурагчдад зориулж, анги бүрийн онцлогт тохируулан багш нартай зөвлөлдөж, сургалтын хөтөлбөртэй нь уялдуулан захидал бичсэн. Жишээлбэл, Энэ жил гуравдугаар ангиас англи хэлний хичээл шинээр үзэх гэж байна. Англи хэл сурах нь зөвхөн шинэ үг, дуу, шүлэг сурах төдий биш. Өдөр бүр хичээн сураарай, ингэснээр ирээдүйд өөртөө олон хаалгыг нээх болно. Энэ хаалгыг нээхийн тулд эх хэлээ сайн сурах хэрэгтэй. Харин зургадугаар ангиас орос хэл, газар зүйн хичээлийг сонгон суралцаж эхэлдэг. Дэлхий ертөнцтэй илүү сайн танилцах, улс орны байгаль, цаг уурын онцлогийг сонирхон судлах орос хэл, газар зүйн хичээлийг шимтэн судална шүү гэж бичсэн. Гэтэл зөвхөн нэг хэлийг онцолсон мэтээр шүүмжилж байна. Эрдэм сурахыг уриалсан ийм захидал хүүхдэд маш их урам өгдөг юм билээ. Би ч тойргийнхоо гишүүдэд захидал явуулж байсан. Нэг хүүхдэд 100 төгрөг зарцуулж, нийт хүүхдүүддээ урам өгсөн ажил юм шүү. Үүнийг Улсын төсвөөс гаргаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн зүйл юм" гэв.

Г.ЗАНДАНШАТАР: Нэг хүүхдийн захидалд 100 төгрөг зарцуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188