• Өнөөдөр 2025-09-01

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

2025-09-01,   215

  Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зарлагджээ.

 
    Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, оюутан, сонсогчдын дунд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инновацын төсөл, бүтээлч санаачилгыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдааныг салбарын яамнаас Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг юм.
 
    Уралдаан шилдэг бүтээл, шилдэг илтгэл, грант олгох төсөл гэх гурван үндсэн төрөлтэй бөгөөд “Үндсэн хуульт ёс ба эрх зүйн шинжлэх ухааны хөгжил” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаачид болон мэргэжлийн холбоод, бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогчдын дунд болно.

Харин грант олгох шинжлэх ухаан, технологийн төслийн шалгаруулалт нь суурь судалгаа, хавсарга судалгаа, инновацын төсөл гэсэн гурван чиглэлээр явагдах ажээ. Уралдаанд оролцох шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яам, шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой.

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188