Ардчилсан намын арслантай тамгыг УИХ-ын гишүүн “Тэсо”-гийн босс О.Цогтгэрэл дөрвөн жил атгах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын ҮБХ-аар дүрмээ шинэчлэн баталж, намын даргын сунгаанаа хийснээр О.Цогтгэрэл олонхын саналаар намын даргад дэмжигдсэн. Ингэснээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орохоос гадна дараагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг удирдах бүрэн эрх түүнд шилжиж байгаа гэсэн үг. Ийн хичээлийн шинэ жилтэй яг давхцсан Ардчилсан намын даргын сунгаан намынхаа түүхэнд байгаагүй хамгийн том тавилттай жүжиг болж дууслаа. Ардчилсан намынхан зодоон намын даргын сунгаанаа хийсэнд нь ард түмэн алга ташаад байгаа юм биш. Харин ч ардчилсан нам дараагийн МАН болж, намынхаа гишүүдийн саналыг тэр чигээр нь хайрцагладаг босоо тогтолцоотой нам болсныг харуулсан хамгийн тод жишээ байна.
Уг нь Ардчилсан нам гудамжинд тэмцэж, гуйлга гуйхаар наагуур хоосорсон ч хамгийн дотоод ардчилалтайгаар намын даргаа сонгодог сайн талтай байлаа. Тэд тарж, бутарч, тайзан дээрээ зодолдож, саналын хайрцгаа булаацалдаж, зугтаж байсан ч өнөөдрийнх шиг хамгийн худлаа жүжгийг тавьж байсангүй. Фракцууд нь хоорондоо өрсөлдөж байж хамгийн сайн хувибарыг сонгож ирсэн нь Ардчилсан намынхны мөн чанар үнэт зүйл байв.
Хоёрдугаар “үзэгдэл”-ийг Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц дааж авсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Б.Хурцын эхнэр Ү.Сарнай “Миний нөхөр болон гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Харин өөрөө тийм үг дамжуулахад нь миний бие 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдөр ийм мэдэгдэл хүргүүлсэн байдаг юм. Миний нөхөр өөрөө болон бид гэм буруугүй гэж үзсэн хэвээр байгаа тул Монгол Улсын Ерөнхилөгчийн бүрэн эрхийн дагуу уучлал үзүүлэхгүй байхыг хүсье”. Бас шоронд хоригдсон орой нь Ардчилсан Ерөнхийлөгчөөс хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргуулахыг хүссэн мессеж явуулсан байдаг” хэмээн цахим орчинд дуулиан тарьж амжсан. Цаашлаад Б.Хурц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэтэйгээ нам байгуулаад яах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байлаа.
Гуравдугаар үзэгдлийг УИХ-ын Ө.Шижир найруулан “тавьсан". Ардчилсан намын даргад дэвших талаар А үсэг цухуйлгаагүй байсан тэрбээр нэр дэвшигчдийг бүртгэхтэй зэрэгцээд намын даргад өрсөлдөнө хэмээн мэдэгдэж, Дотоод сонгуулийн хороонд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ хүргүүлмэгцээ Ардчилсан намын даргын сунгаан 200 сая төгрөгийн дэнчинтэй, хэвлэлийнхнээ гаргаад 200 сая төгрөг өгөөд өрсөд гэсэнэ сенсацийг нийгэмд тарьж, цахим орчинд мэдэгдэж байлаа. Ингэснээр Ардчилсан намын даргын сунгааны дэнчингийн мөнгөө өгч чадалгүй намын даргын сунгаанаас хасагдсан дүртэй намын даргаас нэрээ татсан.
Ардчилсан намын даргын сунгааны тавилттай жүжгийн хамгийн чухал дүрийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар авсан гэхэд болно. Цахим орчинд хамгийн их талцал хуваагдлыг явуулж, тэр чинээгээр олны дэмжлэгийг хүлээж байсан тэд яг санал хуралттай зэрэгцээд л намын даргын сунгаанаас нэрээ татчихсан. Бүхэл бүтэн 200 сая төгрөгний дэнчингээр өрөлдөж, намын дарга болох мөрийн хөтөлбөр бодлого боловсруусан хэрнээ нэрээ татчихсан. Эндээс тэд О.Цогтгэрэлийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх хамгийн гол ажлыг нугалсан туслах дүрүүд болж байна. Туслах дүр хэдий чинээ үнэмшилтэй тоглоно гол дүр төдий чинээ олонд таалагдана гэсэн үг. Ийн Ардчилсан намынхан түүхэндээ байгаагүй хамгийн муу намын даргын сунгааныг хийлээ. Цаашлаад хамтарсан Засгийн газар унахаас эхлээд л Ардчилсан намын дараачийн дарга тодорчихсон байсныг улстөрчид удаа дараа сануулсан. Ард түмэн хүссэн ч эс хүссэн ч Ардчилсан намын дарга “Ах” намынхны захилгаар зурагддаг болсныг энэ сунгаан тодорхой харууллаа.
| АН-ЫН ДАРГЫН СУНГААН ГЭХ ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |