• Өнөөдөр 2025-08-13

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Нэг тэрбум төгрөгөөр цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 тоног төхөөрөмж авна

2025-08-13,   122

Боловсролын яам нэг тэрбум төгрөгөөр хурлын өрөөгөө тохижуулсан талаарх мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл энэ талаар яамнаас дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал,
 
-"2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно. 
-Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа.
-Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож байна. Ингэснээр цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм" гэжээ.
 
 

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Нэг тэрбум төгрөгөөр цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 тоног төхөөрөмж авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188