УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрсөн ах Д.Мөнх-Эрдэнийгээ орлож, ордонд орж ирсэн. Саарал ордонд орох бэлтгэл хангаж, сошиалд “лайв”-аараа танигдаж алдаршаад байсан Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны дөрөвдүгээр сард анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонссон. Хэдий 2023 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан ч нэгэнт “хар тамга” даруулсан тул УИХ-д өөрөө нэр дэвших боломжгүй болсон. Гэсэн ч Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө оронд УИХ-ын сонгуульд төрсөн дүү Д.Цогтбаатарыгаа нэр дэвшүүлж дөнгөсөн. Ингээд Д.Цогтбаатар Архангай, Өвөрхангай болон төрөлх Баянхонгор аймгийнхаа 55 мянган иргэний итгэлийг хүлээж, саналыг нь авч сонгогдож чадсан.
Гэвч өдгөө УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэргээрээ түшээгийн тэмдгээ хураалгаж, өрөөгөө хүлээлгэж, Төрийн ордноос явах хоногоо хүлээж буй. Тодруулбал, Д.Цогтбаатар 2016-2020 онд Хөгжлийн банкны Санхүүжилт, хөрөнгө оруулалт, эрсдлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-уудад зээл олгохдоо давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүгдсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард Д.Цогтбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувь заяа дээсэн дөрөөн дээр ирчихээд буй. Төрсөн ах Д.Мөнх-Эрдэнэ нь сошиалд алдартай, Саарал ордонд танилтай байж болох ч Улсын дээд шүүхийн эцэслэсэн шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Тэгэхээр Д.Цогтбаатар Төрийн ордноос явах нь цаг хугацааны асуудал болоод буй.
Өөо нэг баримт нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын шүүхийн хаалга татсан анхны хэрэг нь Хөгжлийн банкны асуудал биш аж. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар албан ёсны намтартаа 2012-2015 онд “Голомт банк”-ны Баянхонгор дахь салбарын захирал байсан гэж бичсэн байдаг. Гэтэл 2012-2015 онд Д.Цогтбаатар төрсөн эгч Д.Баярмаагийнхаа “Арвижих групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал байжээ. Бүр илүү ноцтой нь, Арвижих групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цогтбаатар 2013 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын дарга Г.Сэрээнэндоржтой хуйвалдаж, 816 сая төгрөгөөр 1987 онд үйлдвэрлэгдсэн, ашиглалтын хугацаа нь аль эрт дуусаж, актлагдсан хуучин зүтгүүрүүдийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т шахаж, улсад онц их хэмжээний буюу 330 сая төгрөгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2017 онд шүүхэд дуудагдаж байжээ.
Улмаар 2017 оны гуравдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендер зарлахгүйгээр “Арвижих групп” ХХК-тай 816 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ын дарга Г.Сэрээнэндоржид нэг жилийн хорих ял оноож, харин цоо шинэ зүтгүүр нийлүүлэх гэрээ байгуулсан атлаа актлагдсан зүтгүүр нийлүүлсэн “Арвижих групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цогтбаатараас 228 сая төгрөг гаргуулан, “Улаанбаатар төмөр зам” ХХН-т олгуулж, улсыг хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ.

Тэгвэл энэхүү шүүх хуралд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр бол тухайн үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-тай 816 сая төгрөгийн гэрээ байгуулж, түүнийхээ тал мөнгөөр актлагдсан зүтгүүр шахах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь “Арвижих групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цогтбаатарын төрсөн ах Д.Мөнх-Эрдэнэ байсан аж. Тодруулбал, Оросоос хуучин зүтгүүр худалдан авч, оруулж ирэх үед Д.Мөнх-Эрдэнийн орчуулагчаар нь ажилласан Ш.Жамъяаншарав “2013 оны долдугаар сарын 8, 9-ний үед Мөнх-Эрдэнэтэй Эрдэнэт дэх ГОК-ын оффис дээр таарсан. Би есөн жилийн дараа таарсан нь тэр байсан. Ингээд мэнд ус мэдээд ярилцаж байтал Мөнх-Эрдэнэ “Хоёулаа улсын баярын дараа гурав хоног ОХУ руу явах хэрэгтэй байна, Чи надад орчуулга хийгээд өг. Би зардлыг чинь даана” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед Мөнх-Эрдэнэ Орос руу ямар ажлаар явах гэж байгаагаа, юуны орчуулга хийлгэх гэж байгаагаа тодорхой хэлээгүй. Ингээд Мөнх-Эрдэнэ надад өөрийнхөө 99110069 утасны дугаарыг өгөөд, “Наадмын дараа холбогдоно” гээд салсан. Наадмын дараа буюу 2013 оны долдугаар сарын 14-нд Мөнх-Эрдэнэтэй хамт онгоцоор нисэж, Москвад очсон. Очсон хойноо Мөнх-Эрдэнэ зүтгүүр авах гэж ирснээ хэлсэн. Тэгээд надад баахан утасны дугаар өгч, зүтгүүр бэлэн байгаа эсэхийг нь асуулгасан. “Транссервис” гэдэг компани дээр бэлэн зүтгүүр байна гэхээр нь Мөнх-Эрдэнэд хэлсэн. Бид хамт Муром хот руу явж, “Транссервис” компани дээр очиж уулзахад хуучин зүтгүүр байсан. “Транссервис” компанийнхан бидэнд “Хямдхан зүтгүүр хэрэгтэй байгаа бол 1987 оны кузов бэлэн байна, явах эд анги тавиад долоо хоногийн дараа бэлэн болгоод өгье, ажлын хөлстэйгөө 5.2 сая рубль болно” гэсэн. Мөнх-Эрдэнэ тооны машин дээр монгол төгрөгөнд хөрвүүлж бодож үзээд “Болж байна” гээд тохиролцсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ “Зүтгүүр бэлэн болоод ачигдахад 70 хувь, Монголын хил дээр очсоны дараа 30 хувийн төлбөрийг шилжүүлнэ” гэж Оросуудтай амаараа тохиролцоод, намайг “Арвижих групп” ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч болгож үлдээгээд, өөрөө Монгол руу буцсан. Оросууд долоо хоногт бэлэн болгож өгнө гэсэн боловч хугацаагаа сунгасаар байсан. Мөнх-Эрдэнэ Монголоос “Зүтгүүрээ нийлүүлэх гэрээний хугацаа дуусчихаад байна, наад оросуудаа хурдлуул” гэж байнга мессэж бичиж байсан. Ингээд оросууд 2013 оны есдүгээр сарын 14-нд бэлэн болгож, өнөөх зүтгүүрийг нь Монгол руу ачуулсан. Монголд ирснийхээ дараа Мөнх-Эрдэнийн хэлсний дагуу Зүүнхараад очиж, зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэж өгсөн. Намайг ажлын хөлсөндөө 50 сая төгрөг авсан гээд байна. Би Мөнх-Эрдэнээс, Цогтбаатараас ямар ч мөнгө аваагүй” гэж мэдүүлсэн байдаг ажээ.

Мөн тухайн үед Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Уранцэцэг мэдүүлэгтээ “Зүтгүүр нийлүүлэх “Арвижих групп” ХХК нь НӨАТ төлөгч эсэх нь тодорхойгүй, X тайлан гаргадаг компани байсан. Мөн хаанаас зүтгүүр авч манайд нийлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байсан. Иймд би гарын үсэг зурахгүй гэсэн. Гэтэл манай Хуулийн албаны дарга надтай уулзаад “Гэрээн дээр гялс гарын үсэг зурахгүй бол Сэрээнэндорж дарга уурлаад байна” гэсэн. Тэгээд би гарын үсэг зурсан” гэж мэдүүлсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнийн дүү, Д.Цогтбаатарын эгч Д.Баярмаад нь үйл ажиллагаа явуулдаггүй, X тайлан гаргадаг “Арвижих групп” гэж цүнхний компани байсан. Энэ компанийг нь ашиглан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 816 сая төгрөгөөр хуучин зүтгүүр шахсан нь энэ ажээ.
Нэгтгэж харвал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрсөн ахтай Д.Мөнх-Эрдэнэтэйгээ нийлж хуучин зүтгүүр шахсан хэргээр шүүхэд дуудагдсан, 228 сая төгрөгийн төлбөрт унасан, гэсэн ч Хөгжлийн банканд хэлтсийн даргаар томилогдож очсон, улмаар “Мондулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-уудад зээл олгохдээ эрх мэдлээ урвуулан ашигласан, ингээд мөн л шүүхэд дуудагдсан гэсэн үг. Товчхондоо, Д.Цогтбаатар ахынхаа үгнээс гардаггүй сайн дүү, нөгөө талаас шүүхэд дуудагдахаас айдаггүй нэгэн байж ирсэн бололтой.
| ШҮҮХЭД ДУУДАГДАХААС “АЙДАГГҮЙ” АХЫН САЙН ДҮҮ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |