Батын Батбаатар ааваараа бол Завхан Аймгийн Яруу сумынх ч өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн гэдэг. Долоон хүү, нэг охинтой айлын дунд хүү. Аав нь цагдаагийн хурандаа, ээж нь холбоочин байжээ. Батын Батбаатар 1990-ээд онд ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлж, 2004 онд 31 насандаа УИХ-ын дарга асан Ж.Бямбадоржийг ялж, Их хуралд гишүүнээр сонгогдож явсан түүхээ сонгууль болгоноор уль доль болтлоо ярьдаг нэгэн.
Б.Батбаяр анх Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшиж, Их хуралд суусан. Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байв. Ингээд 2016 онд АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдоос дэвших эрх авч чадалгүй намаасаа гарч, ИЗЗН-аас нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Дараа нь 2020 онд “Та бидний эвсэл”-ээс дэвшээд мөн л унасан. 2024 оны сонгуулиар жагсаалтад багтаж, Их хуралд суугаад байгаа нь энэ.
Батын Батбаатар дээр дурдсанчлан ганзагын наймаанаас эхэлсэн бизнесээ өргөжүүлж, III,IV хорооллыг эзэгнэсэн “Тумбааш” дэлгүүрийн эзэн болтлоо томорсон. Түүнийгээ өргөжүүлж, “Тумбааш” нэртэй авто засвар, угаалгын газар, “Азийн хөгжлийн сан”, Хадгаламж зээлийн хоршоотой баян гишүүн байв. “Тумбааш” дэлгүүрээ ах дүү, дөрвүүлээ нийлж барьсан гэдэг. Ингээд “Хадгаламж зээлийн хороо” дампуурахад өрөө барагдуулахын тулд “Монгол банк”-ны Ерөнхийлөгч асан А.Батсүхийн эхнэрт “Тумбааш” дэлгүүрээ арилжсан байдаг.
Хачирхалтай нь, цагтаа “Тумбааш”-ийн эзэн, толгой баячуудын нэг гэгдэж байсан Б.Батбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гахай явган, нохой нүцгэн гэхээс холгүй, хамгийн “ядуу” гишүүн гэж мэдүүлээд байна. Тодруулбал, АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогыг нь харвал, түүний жилийн орлого ердөө 20 сая төгрөг. Гэр бүлийн орлогогүй, амины болон нийтийн гээд ямар нэгэн орон сууцгүй, барилгагүй, хашаа байшингүй, тээврийн хэрэгсэлгүй, газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй, хувийн бизнесгүй гэж мэдүүлжээ. Гэтэл 2023 онд “Ча гэх ямаагүй, ту гэх нохойгүй” гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн Б.Батбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд намдаа хагас тэрбум төгрөг хандивласан байдаг.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа “ИЗНН-ын жагсаалтад багтахын тулд 200 сая төгрөг хандивласан” хэмээн мэдэгдэж, намын санхүүжилтийг ил тод болгохыг шаардсан. Хариуд нь Б.Батбаатар “Нара 125 сая төгрөг л өгсөн. Би 500-600 сая төгрөг хандивласан. Сонгуульд нам нийт тэрбум гаруй төгрөг зарцуулсан” хэмээн мэдэгдэж байлаа.
Нөгөө талаараа УИХ-д суудалтай болмогцоо “Сүүдрийн Засгийн газар байгуулна” гэх сүржин мэдэгдэл хийж байсан Б.Батбаатар халаасаа хоосортол юуны төлөө улс төрд зүтгэж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна. ИЗНН-ыг Батын Батбаатар ах, дүүстэйгээ нийлж, Ц.Ганхуягаас авсан гэх яриа сонгуулийн өмнө сошиалын “бай” болж байлаа. Тодруулбал, Батын Батбаатар, Батын Батхуяг, Батын Батцэнгэл, Батын Батхүү тэргүүтэй ах дүүс ИЗНН-д эзэн суусан байдаг. Үүнийг нь намын гишүүн М.Нара-Нарантуяа баталж, “ИЗНН-ын Удирдах зөвлөлд ах дүүсээрээ суучихаад хуралдаж, нэг талыг барьсан шийдвэр гаргаад сууж байж болдог юм уу” хэмээн сошиалаар зарлан дуулиан тарьж байлаа.

Б.Батбаатар ИЗНН-ыг сонгуульд удирдаж орсноороо хоёр том боломжоос атгасан. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр УИХ-д суудалтай болсон нам эсвэлүүд төрөөс санхүүжилт авах эрх зүйн зохицуулалттай болсон нь ИЗНН-д ашигтай. Хоёрдугаарт, Их хуралд суудалтай болсон ИЗНН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх анх удаа өвөртөлсөн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд Их хуралд суудалтай намууд “моодонд” орно. ИЗНН-ын анхны үүсгэн байгуулагчид нь АН-ын угшилтай ч энэ удаад Их хуралд суудалтай болсон нь МАН-ын дэмжлэг гэгддэг. Үүнийг нотлох гэсэн шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан сонгуулийн өмнө С.Зориг агсныг хэргийг олны анхааралд оруулж, ИЗНН-ынхныг од болгож өгсөн. Энэ мэт санамсаргүй мэт дэмжлэгүүдээс харахад Батын Батбаатар тэргүүтэй ИЗНН-ынхан улс төрд “модоо барьтал” хоосорч, хөлсөө цувтал гүйснийхээ шанг ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар авах нь тодорхой аж. Гол нь Монгол Улсын төлөө бус, МАН-ын төлөө ИЗНН-ын дарга тийн гүйж яваад л учир байна.
| БАТЫН БАТБААТАРЫН МОНГОЛЫН ТӨЛӨӨ “МОД”-ОО БАРЬТЛАА ЗҮТГЭХИЙН УЧИР |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |