Манай төрд төрлүүд олон. Төрийн ордонд тохой нийлүүлж суусан нь ч олон. Жишээ нь, 2012-2016 оны УИХ-д Ховд аймгаас С.Бямбацогт, Д.Батцогт гэх нэг айлын баз хүргэчүүл хамтдаа сонгогдож байлаа. 2012-2016 онд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гэх худууд төрд байлаа. Харин 2016-2020 онд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэх үеэлүүд, Н.Энхболд ба А.Цогцэцэг гэх худууд төрд хоршиж байв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр Б.Лхагважаргал гэж эмэгтэй бий. Харин Б.Лхагважаргалын аав нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Дүгэрийн Балтсүх гэж хүн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хадам аав Д.Балтсүхийн төрсөн дүү нь өнгөрөгч УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын тавд бичигдэж, УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл юм. Гол нь, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хоёр жилдээ ганц сар шинийн баяраар таарч золгодог төдий хадам, хүргэн биш, тун ч дотно гэж хэлж болно. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл 2016 оноос хойш Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан. Тэгвэл энэ хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр Б.Лхагважаргал, түүний төрсөн эгч Б.Оюунтуяа нар авга ах Д.Рэгдэлийнхээ удирддаг Шинжлэх ухааны академид ажиллаж ирсэн. Тэгээд болоогүй, Б.Оюунтуяагийн нөхөр Ц.Хатанбаатар нь Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэнгийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Өөрөөр бол, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр, хадам эгч, баз хүргэн нь Д.Рэгдэлийг түшиж, тулж өдий хүрцгээсэн гэсэн үг.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн аав С.Жигжидсүрэн нь хадам ах Д.Рэгдэлтэй нь Шинжлэх ухааны академид олон жил хамт ажиллаж нөхөрлөсөн, Шинжлэх ухааны академийн хүндэт доктор цолтой хүн байв. Мөн Ж.Чинбүрэнгийн ээж нь ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн Инновацийн төвийн захирлаар ажиллаж асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолтой хүн бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Д.Рэгдэлийн төрсөн ахад хүргэн орохоосоо ч өмнө аав, ээжийнхээ найз Д.Рэгдэлийг мэддэг байсан гэсэн үг.
Тэгэхээр өнгөрөгч УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аав, ээжийнхээ эртний найз, басхүү хадам ах Д.Рэгдэлийгээ МАН-ын жагсаалтын тавд “бичүүлж”, УИХ-ын гишүүн болгосон байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. Хадам ах Д.Рэгдэлийнх нь тухайд, өдгөө 74 настай, 1976 оноос хойш Шинжлэх ухааны академид ажилласан, сүүлийн 15 жил Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад, өнгөрсөн жил тэтгэвэртээ суухаар яригдаж байсан ч эсрэгээрээ ийнхүү төрийн түшээ болсныг нь дурдах нь зүйтэй юм.
Цаашилбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хадмууддаа тун ч элэгтэй хүргэн бололтой юм. Тодруулбал, Ж.Чинбүрэнгийн эхнэр Б.Лхагважаргалын төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь өнгөрөгч 2024 оны Орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгээд болоогүй, 2024 оны арванхоёрдугаар сард “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хадам дүү Б.Цэдэвсүрэнгийн удирдаж эхэлсэн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь доороо “Тайширын усан цахилгаан станц”, “Богд голын усан цахилгаан станц”, “Тосонцэнгэл усан цахилгаан станц” гэсэн гурван охин компанитай, нийт 360 гаруй ажилчинтай, Говь-Алтай, Завхан аймгийн 2800 аж ахуйн нэгж, 24 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг нүсэр том компани. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хадам дүү Б.Цэдэвсүрэн нь асар том сэнтийд заларчихсан гэсэн үг юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр Б.Лхагважаргалын төрсөн дүү нь Б.Цээндэри гэж залуу бий. Ж.Чинбүрэнг Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал байх үед хадам дүү Б.Цээндэрийнх нь эхнэр Г.Энхжаргал нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилд орж байсан бөгөөд өдгөө Худалдан авах ажиллагаа буюу тендер хариуцсан мэргэжилтнээр нь ажиллаж буй аж. Тэгвэл Ж.Чинбүрэнгийн хадам дүү Б.Цээндэри нь “Эрхэст алтай констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани нь Говь-Алтай аймгийн Бигэр, Тонхил сумыг тохижуулах 503 сая төгрөгийн тендер, Шарга сумын ЗДТГ-ын байрыг засварлах 100 сая төгрөгийн тендерт шалгараад буй ажээ.
| ХАДМУУДДАА ЭЛЭГТЭЙ Ж.ЧИНБҮРЭН |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |