МАН-ын Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны муу нэртнүүд улс төрөөс “арчигдаж”, өнгөрсөн сонгуулиар туг тахиулсан гэгдэж байгаа ч тэдний улс төрийн залгамжлагчид, эрх ашгийг нь хамгаалж төрд төвхнөсөн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүд Н.Батсүмбэрэл.
Тодруулбал, 2008 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж байлаа. 2012 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр хоёулаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар 2012 оны аравдугаар сард Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож, харин орлогчоор нь Н.Батсүмбэрэл томилогдож байлаа. 2013 онд Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар “Монгол ардын намын шинэчлэл хөгжлийн хороо”-г байгуулж, Тусгаар тогтнолын ордны гадаа гэр барьж, “Шинэчилье” хөдөлгөөн өрнүүлж байсан.
Дараа нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нар дахиад Төрийн ордны баруун талд улаан алаг майхан барьж, “Монголоо аваръя” хөдөлгөөн өрнүүлж, АН-ын эсрэг акцалж байв. Шагналд нь, 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Н.Батсүмбэрэл НИТХ-ын төлөөлөгч, харин Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Т.Сайнжаргал “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар тус тус томилогдоцгоож байв.
Ингээд Н.Батсүмбэрэл Т.Аюурсайханы орыг залгаж, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байлаа. Бизнесийн тухайд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гудамжны жагсаалаар гаршиж байх үеэсээ дотносож нөхөрлөсөн Т.Сайнжаргалтайгаа 2016 оноос хойш “Дасаб” ХХК-ийг хамтран эзэмшдэг байв. Гэхдээ “Дасаб” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар Бямбажавын Пүрэвцэцэг гэгч ажиллаж ирсэн. Тэгвэл Т.Сайнжаргал нь “Ширхэнцэг хараа” ХХК-ийг эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь Бямбажавын Пүрэвцэцэг. Ноцтой нь, Т.Сайнжаргал нь “Зүүнбаян төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан “Ширхэнцэг хараа” ХХК-ийгаа “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын доод бүтцийн угсралтын гүйцэтгэгч болгож, 2.4 тэрбум төгрөг авсан баримт бий. Өөрөөр хэлбэл, Н.Батсүмбэрэл ганц энэ баримтаараа л гэхэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсодтой шууд халаас нэгтэй болж байна. Гэвч Т.Сайнжаргал, Н.Батсүмбэрэл нар нүүрсний хулгайн хэргээс нэр цэвэр мултарч чадсан. Дээр нь Т.Сайнжаргал нүүрсний хулгайн хэрэг мандсанаас хойш “Ширхэнцэг хараа” ХХК-ийн хувь эзэмшигчээс өөрийн нэрийг хасуулсан байгаа юм.
Нэг ёсондоо мөр зэрэгцэж улс төрд орсон найзуудаар нь МАН-ынхан сонгуулийн өмнө туг тахиж байхад, ард нь чимээгүй сугарч үлдээд өдгөө гишүүн болчихсон суугаа гэсэн үг. Түүнчлэн Н.Батсүмбэрэл нам дагаж төрд суухдаа төрсөн дүүгээ төрийн албанд шургуулж амжсан. Тодруулбал, түүний дүү Нацагдоржийн Батдорж Баянхонгор аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байгаа бол бэр дүү Төгсгэрэлийн Цогзолмаа нь Баянхонгор аймаг дахь политехникийн коллежид ажилладаг аж. Эцэст нь, Н.Батсүмбэрэл холбоотой мэт ижилдсэн журмын нөхдөө нүүрсний хулгайн хэргээр хуулийн байгууллагад дуудагдахад сугарч үлдээд, өдгөө нүүрсний бүлэглэлийг хамгаалж, хар бурууг нь “засаж” суугаа улстөрчдийн нэг гэдгийг тодотгоё.
| НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МУУ НЭРТҮҮДЭЭС “СУГАРЧ ҮЛДСЭН” Н.БАТСҮМБЭРЭЛ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |