Улс төр дэх угсаа залгамжлагчдын буухиаг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн үргэлжлүүлж байна. Түүний аав Ц.Шинэбаяр асан нь Дорнод аймгийн ИТХ-ын дарга, МАХН-ын дэд даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд УИХ-ын гишүүн, “Хамуг Монголын хөдөлмөрийн нам” байгуулж байлаа. Харин Ш.Бямбасүрэн АН-аас улс төрийн гараагаа эхлүүлж, 2012 онд Дорнод аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдож байсан түүхтэй.
Мөн 2024 онд Зүүн бүсэд АН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон. Түүнчлэн, Ш.Бямбасүрэн аав Ц.Шинэбаярынхаа бүх бизнесийг өвлөж авсан. Тухайлбал, Ц.Шинэбаяр Дорнодыг нүүрсээр хангадаг “Адуун чулуун” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан бол одоо Ш.Бямбасүрэн “Адуун чулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Мөн Ш.Бямбасүрэн “Адуун чулуун”-ы нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг дангаараа хариуцдаг “Найнги” ХХК-ийн эцсийн өмчлөгч. Алдарт “МАК”-ийн эзэд хүртэл “Адуун чулуу”-ны нүүрсний уурхайд “шунаж” ирсэн гэхээр хэр хэмжээний том уурхай гэдгийг тайлбарлах нь илүүц биз.
Ах дүү хоёр төрд төлөөлөгч болж суугаад “Найнги” ХХК-аараа “Адуун чулуун”-ны нүүрсний ордын олборлолт, тээвэрлэлтийг хариуцахаас гадна төрийн тендерээс багагүй тоншоод амжжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 онд зарласан “Хог хаягдал цэвэрлэх болон хуучин хогийн цэгийг дарж булшлах” 300 сая, Дорнод аймгийн Сэргэлэн сумын цэцэрлэгийн түлш халаах 15.3 сая, Дорнод аймгийн Чулуунхороот, Чойбалсан, Булган, Баяндун, Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн нүүрс нийлүүлэх, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Чойбалсан сумын хүүхдийн цэцэрлэгийн нүүрс нийлүүлэх зэрэг 2021-2023 онд 500 гаруй сая төгрөгийн тендерт шалгарсан түүх байна.
Цаашилбал, Ш.Бямбасүрэн “Гранд восток Монголиа” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. Тус компани Дорнод аймгийг шатахуунаар хангадаг бөгөөд “Стандарт ойл” нэртэй шатахуун түгээх станцуудыг ажиллуулдаг. Нэг үгээр Ш.Бямбасүрэн Дорнод аймагтаа шатахууны магнат нь гэсэн үг. Мөн Ш.Бямбасүрэнгийн мэдэлд Дорнод аймгийн хамгийн том “Ган хэрлэн” зочид буудал, Зүүн бүсийн худалдааны төв буюу Дорнодын төв зах бий. Шатахууны бизнесээс эхлээд, зах худалдааны төв, томоохон үйлчилгээний газруудыг эзэмшдэг гэдгээрээ Дорнод аймагтаа нөлөөтэй нэгэн. Цаашлаад “Гранд Восток Монголиа” ХХК нь шатахуун, тос тосон материал нийлүүлэх төрийн хоёр ч тендерт шалгарсан түүх байна.
Ш.Бямбасүрэн сонгуульд “Тамын 50” гэж алдаршсан Дорнод, Хэнтий аймгийн дунд байрлах Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамыг засаж, шинэчилнэ гэж амласан. Гэвч өнөөдөр “Тамын 50”-ыг засах нь битгий хэл ган хийж ганц үг дуугараагүй сууна. Сонирхуулахад, улс төрийн угсаа залгамжлагчдын нэг Ш.Бямбасүрэн Ардчилсан намд шинээр гарч ирж буй “Янзага” фракцыг толгойлж байгаа гэсэн.
| ДОРНОДЫН ШАТАХУУНЫ МАГНАТ Ш.БЯМБАСҮРЭН |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |