Уг нь ард түмэн С.Эрдэнэбатад жигтэйхэн итгэж байлаа. Сүхбаатарын талбайд хонон өнжин хамт жагсаж, тэмцэж явсан эвлэлийн удирдагчаа Саарал ордноос жинтэйхэн дуугарч, хөдөлнө гэж мөрөөдөж байлаа. Гэвч иргэд нь татвараас татварын хооронд дарлуулж, төгрөгийн ханш суларч, цалин нь цаас болж байхад ч тэр дорвитой хөдөлсөнгүй. Нуувчиндаа нуугдчихаад нэг ч удаа гарч “ирээгүй”. Элдэв хурал, цуглаанаар “МҮЭХ-ны Ерөнөхийлөгч байсан С.Эрдэнэбат байна” гэж гангарахаас, эрээн, мяраан зураг цахим хуудастаа постлохоос өөрөөр иргэддээ төдийлөн элэггүй нэгэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-д 11 жил толгой хорогдсон. Ингэхдээ сүүлийн хоёр жил Ерөнхийлөгчөөр нь ажилласан. Өмнөх есөн жилд нь Залуучууд хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Эдийн засагч мэргэжилтэй ч энд тэндэхийн байгууллагын эвлэлийн хороонд эзэн сууж байгаад МҮЭХ руу шургасан. Эцэст нь, Ерөнхий сайдын квотоор МАН-ын жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдэж, анх удаа Төрийн босго алхсан нь энэ.
Монголын үйлдвэрчний эвлэл гэж тоймгүй баян байгууллага байлаа. Байлаа гэсний учир нь 100 гаруй жилийн түүхтэй эвлэлийн хур хөрөнгө хумхын тоос болж, эрх мэдэлтнүүдийн халаасанд “ороод” удаж байна. Цагтаа тал дүүрэн малтай байсан эвлэл өдгөө туу гэх нохойгүй, чаа гэх ямаагүй болохдоо тулсан эмгэнэлтэй төрхтэй аж төрж байгаа. Энэнд нь шинэхэн гишүүн С.Эрдэнэбат ч хамаатай. С.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” үндэслэлээр шалгаж, албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж байлаа. Гэвч уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөдөрт хүрсэн юм.
Тодруулбал,
Нэгдүгээрт, МҮЭХ-ны хотын төвд байрлалтай газрыг “Макс групп”-ийн Д.Ганбаатарт зарсан “хэрэг”. Тодруулбал, МҮЭХ Соёлын төв ордны дэргэд 0.7 га газартай байжээ. Гэвч дарга нь “Макс групп”-т 500 сая төгрөгөөр зарж, мөнгөө авч чадахгүй “хулхидуулсан”. Мөнгөнийхөө оронд метрийн хивс авч, МҮЭХ-ны эзэмшилд байдаг “Альфа” зочид буудалдаа дэвссэн гэгддэг. Энэ үед С.Эрдэнэбат дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Хоёрдугаарт, Баянзүрх дүүрэг, СЭМҮТ-ийн ойролцоо МҮЭХ ногооны талбайтай байсан. Байсан гэдгийг учир нь чимх, чимхээр зарсаар өдгөө ногооны газраас нь мөн л талбай үлдээгүй.
Гуравдугаарт, Сүхбаатар дүүрэг, 100 айл худалдааны төвийн ойролцоо МҮЭХ-ны ажилчдын хашаа гэж байжээ. Гэвч уг хашааг танаж, тонож, зарсаар 1.4 квдрат метр үлдсэн байна. Үүнийг нь МҮЭХ-ны удирдлагууд хашаалж, “Бэрэн” группын Б.Мөнхтөрт хоёр өрөө байраар худалдсан. Ингэхдээ нийслэлийн газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт нэрээр Хотын даргатай зөвшилцөж, ийм шийдвэр гаргасан гэх. Өөрөөр хэлбэл, одоогийн “Хангай” хотхон баригдсан газар МҮЭХ-ных байсан. Хоёр айлын газрыг хоёр өрөө орон сууцаар сольсон нь ч ноцтой, ноотой мэдээлэл юм. Тэгээд бүүр өнөөх бартерийн хоёр өрөө байрыг хэн авсан нь тодорхойгүй үлдсэн байдаг.
Дөрөвдүгээрт, МҮЭХ-ны төв оффистой залгаа спорт заалыг 750 квадрат метр оффисоор сольсон байдаг. Гэтэл бартераар сольж авсан 750 квдрат метр талбайгаас нь 200 квдрат метр нь дутсан гэх хэрэг мандсан. Үүнд С.Эрдэнэбатын найз ч холбоотой байж магадгүй гэдэг. Энэ мэт баримт хариултгүй хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байна. Дээрх “хэрэг”-үүд үйлдэгдсэн хугацаанд С.Эрдэнэбат удирдах албан тушаал хашиж байсан учир шалгагдах нь зүй ёсны асуудал. Дээрх мэдээллийг МҮЭХ-нд ажиллаж байсан ажилтнууд олон нийт болон хууль хяналтын байгууллагад өгсөн байдаг. Иймд С.Эрдэнэбат болон бусад удирдлагыг шалгах эрхийг хууль хяналтын байгууллагад үлдээе. Бас хавтаст хэргийг нь хаа нэгтээ мартсан бол сануулъя.
| МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГАЗРЫГ “МАКС”-ЫН Д.ГАНБААТАРТ ХИВСЭЭР ЗАРСАН ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБАТ Ч ХОЛБООТОЙ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |