Л.Оюун-Эрдэнэ огцорч, ажлаа өгснөөс хойш МАН-ын дараагийн даргын марафон эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын дунд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн гэсэн үг. Ерөнхийлөгч тэр хоёрыг хоёуланг нь дэмждэг. Улстөрчийнх нь хувьд төдийгүй найзын, ахын хувиар дэмжсээр ирсэн. Гэвч энэ удаад Ерөнхийлөгч хэнийг нь илүүтэй дэмжих нь одоогоор тодорхойгүй байна. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн эрчимжиж эхэлснийг гэрчлэх нэг үйл явдал нь Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилласан явдал байлаа. Тэрбээр тэнд ажиллах үедээ “Эрдэнэс Тавантолгой” бол ард түмний уурхай болохоос авлигалын уурхай биш. Бүр цавчаа, шахааны уурхай байж болохгүй. Ийм шаардлага тавьж, дэг журмыг чангатгах, зардлыг 50 хувиар бууруулах үүрэг даалгавар өглөө” хэмээн мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, “Энэ сайхан газраас хулгай хийж болохгүй шүү хулгайчдаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “иддэг” хүмүүсийн нэрсийг зарлана шүү” хэмээн тэнд гар, хошуугаа дүрээд байдаг улстөрчдийг айлгаж, давхар сануулга өгөөд амжлаа. Бас сонгуулийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас "босгосон" гэх асуудал хүртлээ даамжирч мэдэхээр нөхцөл байдалтай байгаа гэх. Учир нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Өмнөговь дахь Бортээгийн уурхайд нэр холбогддог. Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдага “Админерал” ХХК-ийг Д.Амарбаясгалан мэддэг гэх мэдээлэл нүүрсний сонсголын үеэр гарч байв. Бортээгийн уурхайн гэрээт олборлогч "Админерал" ХХК-ийн асуудалтай холбоотойгоор долоон гэрч дуудсаны нэг нь Д.Амарбаясгалан байсан боловч тэрбээр сонсголд оролцоогүй. Бортээгийн уурхайн асуудалд тэр маш эмзэг ханддаг. Тийм ч учраас Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөө түүний эмзэг газруудад нь хатгаж эхэлсэн байж мэдэх.

Харин Д.Амарбаясгалан нам дотроо нэр сайтай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байж байгаад УИХ-ын дарга болсон болохоор намынхантайгаа бүгдтэй нь харилцаа сайтай. Тийм учраас МАН-ын даргын төлөөх өрсөлдөөний үеэр намынхнаасаа оноо авах нь илүү ч байж мэднэ. Тэр МАН-ын даргын төлөө өрсөлдөх зураглалаа гаргачихсан хэзээ яаж эхлүүлэхээ төлөвлөж суугаа гэх. Ямартай ч МАН-ын дараагийн даргын марафон есдүгээр сар хүртэл энэ мэтчилэн үргэлжилж, улс төрийг сонирхолтой болгож мэдэхээр болчихлоо. Өмнөх түүхээс харвал, М.Энхболд УИХ-ын дарга байхдаа МАН-ын дарга болж байсан. Түүнээс биш ихэвчлэн Ерөнхий сайдууд МАН-ын дарга болдог байв. Харин энэ удаагийн өрсөлдөөн хэрхэн өрнөж, хэн нь ялахыг ард түмэн чих тавин хүлээж байна. Хамгийн гол нь Д.Амарбаясгалангийн нүүдэл юу байх бол.
(68).jpg)
МАН-ын дарга сонгогдсны дараа Хотын дарга Х.Нямбаатарыг солих асуудал яригдана. Х.Нямбаатар ч арваннэгдүгээр сар хүртэл “Би тийм ажил хийсэн, энийг сайжруулсан” гээд баахан ажлын тайлан тавьж эхлэх бололтой. Саяхан гэхэд “Намайг Хотын даргын ажлыг авахад давсаа хүрзээр цацдаг байсан. Харин одоо нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилж, нөхцөл байдал өөр болсон” гэх тайлбар өгсөн байна лээ. Бас л түүний хувьд Хотын даргаар үлдэх өрсөлдөөн эхэлчихлээ. Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан жагсаалын үеэр Х.Нямбаатарыг огруулах жагсаал давхар өрнөж, хэсэг хүмүүс “Х.Нямбаатар огцор” гэж цагаан хоолойгоор хашхирсан. Одоогийн байдлаар нийслэлчүүдийн уурыг хамгийн их хүргэсэн хүн нь Х.Нямбаатар болчихоод байгаа. Бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй, хориглоно, хаана гэж тэмцэж байсан бол одоо түүний арга, зураглал өөрчлөгдсөн ч нэмэртэй юү гэдэг нь сонин. Наадмын маргааш намар гэдэг шиг улстөрчид намрын улс төрийн ажилд хэдийнэ оржээ.

| МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР УУ, Д.АМАРБАЯСГАЛАН УУ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |