УИХ-ын гишүүн Н.Номтойбаярынхан “Цагаан суварга”-ын ордыг 100 хувь эзэмшээд 11 жил боллоо. Үнэндээ, Монголын төр “МАК”-ийг дийлэхгүй түүнээс ч урт хугацааг туулж байгаа. Н.Номтойбаярт мэнгэ нь голлочихсон юм шиг явсан үе бий. Өдийгөөс 10 жилийн өмнө тэр Л.Оюун-Эрдэнэтэй НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийг булаалдан “дайтаж” байлаа. Дараа нь У.Хүрэлсүхтэй муудаж, “чи, би”-дээ тулсан. Төд удалгүй Г.Батхүү агсантай Төрийн ордонд хамгийн сүүлд уулзсан хүн нь болж, 13 секунтийн бичлэгийн “хэрэг”-т холбогдсон. Ингээд 2020 онд МАН-ын хаалгыг савж гараад, сонгуулийн өмнөхөн хорих анги руу ачигдсан. Учир нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үедээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж, шүүхийн тогтоол уншуулсан байдаг. Хорихын хоолыг 307 өдөр идсэн Н.Номтойбаяр Төрийн ордонд эргээд ирсэн. Ирэхдээ “Үндэсний эвсэл” гээчийн “толгойлогч” нь болж, “цэрэг”-үүдтэй болоод ирлээ.
Н.Номтойбаярыг улс төрд эргэж ирэхээс айсан эрх баригч намынхан “сураггүй” эвсэлтэй нь арчиж хаяхын тулд улайрч байсан цаг саяхан. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад л ““Баян” Р.Базараатай холбож, эвслийнхээ санхүүжилтийг босгож байж болзошгүй” гэж хардсан. Эрүүгийн цагдаагийнхан Р.Базарааг баривчилж, “Нарийн сухайт”-ын уурхайгаас урагш нь нууцаар нүүрс гаргаж борлуулаад, орлого болох 20 сая ам.долларыг Сингапур дахь оффшор компани руугаа шилжүүлж, тэндээсээ Оросоор дамжуулан бэлнээр оруулж ирсэн, улмаар уг мөнгөөрөө нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлсэн байж болзошгүй гэж сандралдсан. “Нарийн сухайт”-ын уурхайгаас гэж нарийвчилсан нь олны анхаарлыг татаж байлаа. Учир нь, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Нарийн сухайт”-ын уурхай Н.Номтойбаярын “МАК”-ын эзэмшлийнх. Нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлсэн гэдэг нь үнэндээ Н.Номтойбаяр байж болзошгүй гэсэн мессtж өгсөн хэрэг. Хамгийн хачирхалтай нь, сүр дуулиан болж баривчилсан Р.Базараа нь сонгуулийн дараахан суллагдаж, холбогдсон хэрэг нь “сураггүй” болсон. Дараа нь, Н.Номтойбаярыг “Хятадын тролл ажиллуулж байна” гэж хардаж, хэвлэлээр сүр дуулиан болж байлаа. Удалгүй Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, хэсэгтээ л уясан. Энэ мэтээр Н.Номтойбаярыг төрд оруулахгүй гэж хэрэндээ үзсэн ч өдгөө парламентад дөрвөн суудалтай “Үндэсний эвсэл”-ийн “толгойлогч” нь болчихоод сууж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын холбогдсон гэмт хэрэг, зодоон, танхай, гэр бүлийнх нь тогтворгүй харилцааны талаар бичвэл нэлээд цаас хэрэг болно. Тэр тийм бараан түүх арвинтай нэгэн. Иймээс “МАК”-ынхны Монголын төрөөс “булаасан” стратегийн чухал холбогдолтой ордууд, эзэмшдэг лиценз, тоолж барамгүй хөрөнгө, төрөөс түүдэг тендерийн баримтуудыг нь хүргэж байна.
Стратегийн чухал ордоо “МАК”-д алдчихаад “уйлж” суугаа “хүүхэд” гэсэн үг л дээ, манай төр. “Цагаан суварга” нь Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 километр зайд, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 километр газарт орших зэс молибдений орд юм. Анх 1952 онд В.И.Данилов, Ю.А.Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг тус ордод явуулсан бол 1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Улмаар 1984 оны гуравдугаар сарын 31-нд Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл “Цагаан суварга” ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн, улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг билээ. Зэсийн энэ орд хүдэржилтийн долоон бүсэд хуваагддаг бөгөөд үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн сухайтын хэсэг. Энэ хэсэг 44400 тонн зэс агуулсан 10.63 сая тонн исэлдсэн хүдэр, 1.28 сая тонн зэс бүхий 240 сая тонн сульфидын хүдрийн нөөцтэй.
“Цагаан суварга”-ын ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг Австралийн "Молопо" компанид эзэмшүүлэх шийдвэр 1995 онд тухайн үеийн холбогдох байгууллагуудаас гарч байсан түүхтэй. Гэвч 1999 оны арванхоёрдугаар сарын 10-нд 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лицензийг “МАК” компани авсан байдаг. Ийм шийдвэр гарсны дараа "Молопо" компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр “МАК” компанийн талд эцэслэн гарснаар энэ ордын хувь заяа Н.Номтойбаярынхнаас салаагүй явна. Үнэндээ, ашиглалтын нөөцийг баталгаажуулаагүй зэрэг дутуу ажил нэлээд үлдсэнийг нь Б.Нямтайшир овжиноор ашиглан “завшсан” гэсэн үг. Стратегийн чухал ордын тодорхой хувийг эзэмшсэн ч Б.Нямтайширын шунал барагдаагүй. 2014 онд УИХ-ын хаврын чуулганаар энэхүү ордыг ашиглах тухай хэлэлцээд, “МАК” компани 100 хувь “Цагаан суварга”-ын ордыг эзэмших эрхтэй болсон. Үүнээс хойш Монголын төр “Цагаан суварга”-ын ордоо буцааж авах хүсэлтэй ч “хясал”-даа хүлэгдээд өнөөдрийг хүрч байна.
Өдийгөөс зургаан жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суварга”-ыг Монголын төр мэдэлдээ авна” гэж мэдэгдэж байлаа. Ингэхдээ бүүр “Монгол Улсад 30 гэр бүл л баяжиж байна. 30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр та мөн шүү. Зөвхөн “МАК” компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. “Цагаан суварга”-ын орд танай гэр бүлийн өмч биш. Та нар хууль бусаар баяжсан. Төрийн эрх ард түмний гарт байдаг. Чи үнэхээр эх орондоо хайртай юм бол “Цагаан суварга”-аа Монголын ард түмэнд буцаагаад өгчих...” хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай маргаж байсан түүхтэй. Ингээд зогсохгүй Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө “Цагаан суварга”-ын ордыг төрд авч, зэс, молибдений ордыг нь ашиглалтад оруулна” гэж тусгасан. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж төр мэдэлдээ аваагүй “хүний өмч”-ийг мөрийн хөтөлбөртөө оруулаад зургаан жил өнгөрсөн ч Засгийн газар хэдэнтэй солигдож, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Н.Номтойбаяр хориход ял эдэлж, “Үндэсний эвсэл” байгуулж, дахиад УИХ-ын гишүүн болчихлоо. Гэсэн ч “МАК” компани “Цагаан суварга”-ын ордыг эзэмшсэн хэвээрээ байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлд стратегийн чухал ач холбогдолтой орд нэгээр тогтохгүй. Стратегийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг “Нарийн сухайт”-ын нүүрсний ордод “МАК” компани таван лиценз эзэмшдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай “Нарийн сухайт”-ын нүүрсний ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онд гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцэж, нөөцийг нь баталсан байдаг. “МАК” компани 2002 онд БНХАУ-ын “Чин Хуа” корпорацитай хамтран “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Нарийн сухайт”-ын нүүрсний ордын тодорхой хувьд олборлолт, экспортын борлуулалт хийж эхэлжээ. Ингээд БНХАУ-ын “Чин Хуа” корпорацитай хамтран байгуулсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн нэрийг хамгийн сүүлд 2021 онд “Хүрэн толгой коал майнинг” ХХК болгон өөрчилж, Б.Нямтайшир ганцаараа эзэмшиж эхэлсэн байна. “Ухаа худаг”-ийн ордын асуудал өндрийг авч, “Монголын төр хөрөнгөө авна” гээд цамнаж байгаа энэ өдрүүдэд ч Н.Номтойбаярын гэр бүлээс улс хөрөнгөө, чухал ач холбогдолтой ордоо авахад анхаарах ёстой биз ээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын толгой баян гэр бүлийн өв залгамжлагч. Гэхдээ Монгол Улсын байгалийн баялгийг зарж, “завшиж”, хөлжсөн гэр бүл. Н.Номтойбаяр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 3.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 автомашинтай, 1.3 тэрбумын үнэлгээтэй үйлчилгээний зориулалттай орон сууцтай, жилийн хоёр тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Түүний мэдлийн 17 автомашин нь “Mercedes Benz” загварын цуглуулга гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Мөн үйлчилгээний зориулалттай ганцхан үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, “МАК”-ийн хунтайж хөрөнгөө нууж, мэдүүлсэн үү гэдэг асуулт энд гарч байна гэсэн үг. Иймээс дор Н.Номтойбаярын гэр бүлийнхний хөрөнгийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулангийн “Монголын алтан аялал” ХХК нь Богдхан уулын Залаатын баруун аманд 11.3 га газар аялал жуулчлалын зориулалтаар авсан байдаг. Гэхдээ тус газартаа 3-5 давхар, нийт таван ширхэг тансаг зэрэглэлийн хаус, спорт, үйлчилгээний цогцолбор сүндэрлүүлсэн. Зөвхөн газрын үнэлгээ нь 8.1 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн байдаг. Залаатын аманд баригдсан таван хаус нь Н.Номтойбаяр, Н.Цэнгүүн, Н.Мөнгөншагай, Б.Намтайташир, Д.Хулан нарынх амьдрахаар төлөвлөгдсөн. Үлдсэн нэг хаус нь спорт цогцолбор бөгөөд тэдний амралт соёлын хүрээлэнгийн зориулалтаар баригджээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах Хар зүрхний хөх нуурын эрэг буюу тусгай хамгаалалттай газар Н.Нямтайширынхан тансаг зэрэглэлийн харш барьж, хамгаалалт авч байсан цаг саяхан. Амрагчдад майхан барих газар олддоггүй Хар зүрхний хөх нуурын эрэгт Н.Номтойбаяр аавтайгаа харш барьж, 60 жилээр эзэмшиж байгаа. Тодруулбал, өдийгөөс 20 гаруй жилийн өмнө буюу Цэнхэрмандал сум байгуулагдсаны 80 жилийн ойгоор Б.Нямтайшир хандив өгч, “хариуд” нь тусгай хамгаалалттай газарт газар авсан гэдэг.
Н.Номтойбаярынхан Хөвсгөлийн Улаан тайга, Тэнгис шишгэдийн бэлчирт амралтын газартай. Тусгай хамгаалалтын газар, хөвч тайгад байгуулсан амралтын газартаа зөвхөн нисдэг тэргээр очдог. Бүр болоогүй амралтын газрынхаа байшингуудын барилгын материалыг Улаан тайга руу онгоцоор зөөж байлаа. Тодруулбал, Б.Нямтайширынхны амралтын газар Тэнгис, Шишгэдийн бэлчрээс 16 орчим километрийн зайд Шишгэд голын захад Алаг хад гэдэг газарт байдаг. 2015 онд тэнд бааз байгуулах албан ёсны зөвшөөрлөө авсан гэгддэг.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМАНД БАЙРЛАХ Н.НОМТОЙБАЯРЫН АНГИЙН ӨРГӨӨ
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс 30 гаруй километрийн зайд Янгаахай гэх газарт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын эдлэн газар бий. Уг газрыг ан, амьтны өргөө, музей чиглэлээр байгуулсан гэдэг. Өнгөрсөн зун Н.Номтойбаярын эдлэн газар руу цахилгаан татахын тулд Хүдэр сум хоёр хоног цахилгаангүй байсан талаар иргэд сошиалд бичиж, шуугиж байлаа.
Б.Нямтайширынхны ээлжилт нэгэн амралтын газар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны тусгай хамгаалалтын газарт байгуулагдахаар болжээ. Тодруулбал, Хөвсгөлийн тайгын Үрэн ай гэх газарт газар авч, амралтын газраа сүндэрлүүлэхээр болжээ. Тун удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх талаар эх сурвалж мэдээлж байна.
Энэ мэтээр улсын тусгай хамгаалалттай, бүүр дархан цаазат газарт ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярынхан тансаг харшуудаа барьсаар байна. Дээрх эдлэн газруудын мэдээллийг бид тухайн сумын бүрийн эх сурвалжуудтай холбогдож, баталгаажуулсан болно. Зарим сумын холбогдох албаныхан “МАК”-ынхнаас өөрсдөөс нь асуугаарай. Дараа нь биднийг хэлснийг мэдчихээд дарамтлаад байдаг” хэмээж байлаа. Хөрөнгө орлогынх нь мэдээллээс харвал “хоосон”, орох орон сууц ч үгүй Н.Номтойбаярын зөвхөн амралт, зугаалгын орд, харшуудыг танилцуулахад ийм байна.
Мөн тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамтран таван компани эзэмшдэг байна. Тодруулбал, “Монголын Алт Компани”, “Монголын Алтан Аялал”, “Хүннү Эйр”, “Цэлмэг Тэнгэрийн Нислэг”, “Трү Ти Ар Си” ХХК-ийг эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Зөвхөн нэр дээр нь бүртгэлтэй, хувьцааг нь эзэмшдэг дээрх таван компанийг шүүж, төрөөс түүсэн тендерийн түүхийг нь танилцуулъя.
“Монголын Алт Компани” ХХК- Б.Нямтайшир, Д.Хулан, Н.Номтойбаяр, Н.Мөнгөншагай, Н.Цэнгүүн, Ц.Аригус нар эзэмшдэг.
-Дорноговь аймгийн Мандах сумын төвийн замыг сайжруулах,тэмдэгжүүлэх- 91 сая төгрөгийн тендер
-Ашигт малтмал, газрын тосны газар СШ- Ёлхийн уул- 50 сая төгрөг
-Ашигт малтмал, газрын тосны газар СШ- Ишгэн уул- 45 сая төгрөг
-Ашигт малтмал, газрын тосны газар СШ- Хар хөвийн худаг- 32 сая төгрөгийн ендерт шалгарч байжээ.
“Трү Ти Ар Си” ХХК- Б.Нямтайшир, Д.Хулан, Н.Номтойбаяр, Н.Мөнгөншагай, Н.Цэнгүүн, Ц.Аригус нар эзэмшдэг.
-Эрдэнэс Монгол”-ын харьяа “Эрдэнэс алт ресурс”-аас зарласан Итгэмжлэгдсэн лаборатори- 2.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Уг тендерт 2024 оны долдугаар сарын 25-нд буюу Н.Номтойбаярыг Төрийн ордонд орсноос хойш, ашиг сонирхлын зөрчлийн хууль үйлчилж эхэлснээс хойш шалгарчээ.
| “МАК”-ЫН “ХУНТАЙЖ” Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ЭЗЭН СУУСАН ЭДЛЭН ГАЗРУУДАА, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДУУДАА УЛСАД ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |