• Өнөөдөр 2025-07-12

Н.УЧРАЛ: Япон Улсын хаан Нарүхито Монголын уламжлал, соёлоор бахархаж байгааг сонсоод сэтгэл хөдөллөө

2025-07-11,   477

            Эдийн Засгийн хөгжлийн сайд, тэргүүн шадар сайд Н.Учрал баяр наадмын сэтгэгдлээ хуваалцлаа.
 
        Тэрбээр "Энэ жилийн наадмын нээлт эв нэгдлийг бэлгэдсэн, энх тайвныг илэрхийлсэн, утга төгөлдөр их сайхан болж байна. Монгол түмний урам зоригийг сэргээсэн, илүү нягтарч, нэгдэж чадвал амжилт, хөгжил дэвшил хамтдаа ирдэг шүү гэдгийг урлаг, уран сайхнаар харуулсан сайхан нээлт болсныг үзэж сонирхлоо. Энэ үеэр Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан хаан Масакогийн хамтаар эх оронд минь айлчилж, Монгол Улсын үндэсний их баяр наадмыг үзэж сонирхож, Монгол түмний уламжлал, соёлоор бахархсан сэтгэгдэл илэрхийлж байгааг сонсоод, сэтгэл хөдөллөө. Японы ард түмэн монголчуудын хүнд хэцүү цаг үед олон удаа тусламжийн гараа сунгаж байсан. Монгол Улс, Япон Улсын эдийн засаг, соёлын олон хамтын ажиллагаа үргэлжлэн явж байна. Миний бие Эдийн засаг, Хөгжлийн сайдын хувьд Япон Улстай байгуулсан эдийн засаг, худалдааны найрсаг хэлэлцээрийг илүү амилуулах, худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх олон асуудлын үүд хаалгыг нээх эхлэлийг тавьж чадлаа. Энэ айлчлал ийм үр дүнтэй, өгөөжтэй сайхан айлчлал болж байна. Баяр наадмын хувьд та бүхэн мэдэж  байгаа. Наадмын өмнө хоёр өдөр Монгол Улсад эдийн засгийн форм зохион байгуулагдсан. Энэ үеэр 250 орчим гадаадын хөрөнгө оруулагч нар ирсэн. Тэд өнөөдөр бүгд Монгол наадмыг үзэж сонирхож байна. Наадмын сэтгэгдэл өндөр байгаагаа сая нээлтийн үеэр илэрхийлж байлаа. “Монгол их сайхан орон юм. Бид хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэж байгаадаа их баяртай байна” гэсэн. Манай улс эдийн засгийн формыг наадмын өмнө хийсэн нь өөрөө их олон талын ач холбогдолтой байсныг харууллаа. Ер гадаадын зочид, төлөөлөгчдийг хурал, зөвлөгөөний үеэр урих биш. Баяр наадмыг үзэх боломжийг гаргаж өгөх нь Монгол орны өв соёл, уламжлалтай илүү ихээр танилцах нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм байна.  Тэд Монгол ард түмний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй буцна гэдэг гадны хөрөнгө оруулагч нарт сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Тэгэхээр энэ бүхэн үнэхээр аль аль талдаа их чухал юм. Япон Улсын цог жавхлан эзэн хаан айлчилж байгаа нь Монгол Улсын гадаад харилцаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын талаар дэвшүүлж байгаа зорилт, зорилго дэлхийн түвшинд үнэлэгдэж байгаагийн нэг хэлбэр, үзүүлэлт боллоо. Монгол Улсыг дахин сэрж байна. Монгол Улс дахин дэвжээнд ирж байна гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Өнгөрсөн жилийн наадмаар ч эзэн хаан айлчилж байсан. Ер нь дэлхийн төрийн тэргүүнүүд ар араасаа л Монгол Улсад айлчилж байна. Энэ бол зөвхөн айлчиллаар дуусах зүйл биш. Эдгээр айлчлалын дараа шинэ үүд хаалга нээгдэнэ. Энэ жилийн наадмаар Японы эзэн хаан ирсэн. Наадмын нээлт хүртэл энх тайван, эв нэгдлийг илэрхийлсэн нь их сайхан мэдрэмжийг төрүүлж байна. Монголын ард түмэн та бүхэнд үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай" гэв.

Н.УЧРАЛ: Япон Улсын хаан Нарүхито Монголын уламжлал, соёлоор бахархаж байгааг сонсоод сэтгэл хөдөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-11 15:57:20
    DR.UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188