Эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар CNN телевизийн сэтгүүлчтэй англиар ярилцсан нь сошиалын сэдэв боллоо, өнөөдөр. Хамгийн чухал нь Ерөнхий сайд юуг онцолсон бэ гэдэг нь анхаарал татаж байна. Цаашлаад Монгол Улсын ирээдүйн төлөвлөгөө, хэтийн зорилго, дэлхий даяар геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг тогтворгүй байгаа энэ цаг үед Монгол Улс ямар бодлого баримталж байгаа вэ гэдэг дээр чих тавин чагнаж байна. Ямартай ч Ерөнхий сайд CNN телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа форумын гол санааг тодорхой ярьж, гадныханд дөрвөн санааг маш тодорхой өгчихлөө.
Нэгдүгээрт, Монгол Улс хөрөнгө оруулагчидтай урт хугацааны түншлэлээ бэхжүүлэхийг зорьж байгаа юм байна. Гаднын хөрөнгө оруулагчдыг айлгаж, ичээдэг байдлыг таслан зогсоох тал дээр байр суурь тодорхой байгаа юм байна, Ерөнхий сайдын хэлснээр. Өөрөөр хэлбэл, энэ гаднын хөрөнгө оруулагчдыг татахад нэн чухал мэдээлэл. Цаашлаад гаднын хөрөнгө оруулагчид их орж ирэх нь эдийн засагт хичнээн чухал болохыг эргэлт болохыг дахин тодотгох нь зүйтэйй биз. Энэ талаараа Ерөнхий сайд “Дэлхийн эдийн засгийн томоохон өөрчлөлтийн энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх нь улс орнуудын хувьд чухал асуудал хэвээр байна. Энэхүү өөрчлөгдөж буй эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин нь хөгжиж буй орнуудад сорилт болоод боломжийг авчирч байна. Монгол Улсын хувьд өөрийн давуу талыг итгэл даахуйц, ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын орчинтой улс гэсэн байр сууриа тодорхой илэрхийлэх нь чухал. Шинэ хөрөнгө оруулалт татах, шаардлагатай нөхцөлд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, одоогийн хөрөнгө оруулагчдын оролцоог хадгалах нь үүний салшгүй нэг хэсэг юм. Одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд бодлогын урьдчилан таамаглах боломжийг сайжруулах, институцийн чадавхыг бэхжүүлэх, тууштай, ил тод хэрэгжилтээр хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Эдгээр зорилтуудыг Засгийн Газрын бүх шатны байгууллагын харилцан уялдаанд тулгуурласан, оролцогч талуудтай тогтвортой харилцааг хангах нэг цонхны бодлого-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ” хэмээн онцолж байлаа.
Хоёрдугаарт, хүн төвтэй төрийг бий болгоно гэдгээ мэдэгдлээ. Иргэдээ сонсдог төр энэ цаг үед хичнээн үгүйлэгдэж байгаа вэ гэдгийг ийн онцолсон. Улмаар Ерөнхий сайд Монголын Моденизац бол “Energetic Mongolia” юм гээд шинэ үзэл санаа хэллээ. “Energetic Mongolia” гэдэг нь Монгол хүний оюун ухаан, өвөг дээдсээс уламжлалтай агуу чанарыг ахин сэргээх гэсэн утгатай юм байна. People Public Talk буюу иргэдээ байнга сонсож, бодлоготоо иргэдийнхээ саналыг тусгаж, аливаа шийдвэр гаргахаасаа өмнө хувийн хэвшлийнхэндээ танилцуулж санал авч ажилланаа гэнэ. Гэнэт огцом шийдвэрүүд гараад байхгүй бололтой.
Гуравдугаарт, Эдийн засгаа төрөлжүүлэх нь маш чухал байна. Хэдийгээр Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно гэдгийг онцолсон. Хамгийн гол нь манайд сэргээгдэх эрчим хүчний хэчнээн их нөөц байгааг тэр олж харснаа хэлсэн нь чухал байлаа.
Дөрөвдүгээрт, Монгол Улс цахим үндэстэн гэх зорилтдоо хүрч, чадварлаг, мэдлэгтэй залуу боловсон хүчнүүдээ дэмжиж амжиллахаа илэрхийлсэн байна.
Ерөөс Ерөнхий сайдын гадныханд өгсөн гол мессеж товчхондоо ийм ч том агуулгаараа хэчнээн чухал санаа болохыг энд тодотгоё.
| ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ГАДНЫХАНД ӨГСӨН ГОЛ МЕССЕЖ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |