Засаг дамжиж, улирч суудаг сайд нарын гараас гардаг ажил гэж үнэндээ алга аа. Тэр дундаа эрчим хүчний салбарыг “Аргална даа” гэж анх гарч ирсэн Б.Чойжилсүрэн “2027 он гэхэд эрчим хүчний салбар учраа олно” гээд улаан цагаандаа гарчихаад сууж байна. Түүнийг учраа олж, аргалсаар байтал дулааны станцууд нь эхнээсээ дэлбэрч, эрдэнэт хүний амь эрсдчихээд байхад хүртэл нүдэн балай чихэн дүлий юу ч болоогүй шиг аашлаад удлаа. Тодруулбал, өнгөрсөн сард “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, дөч гаруйхан настай инженер амиа алдсан. Нэмээд, ослын улмаас “ДЦС-3” ТӨХК-ийн турбин генератор эргэн засагдахгүйгээр эвдэрч, тэг зогссон тул ирэх өвөл нийслэлчүүд дулаан, цахилгаангүй тэс хөлдөх аюулд орчихсон бодит үнэнтэй нүүр тулаад байна.
Эрчим хчүний салбар элгээрээ хэвтсэн гээд өнгөрсөн жилээс дулаан цахилгааны үнийг нэмж, иргэдийн бүсийг татвар, татаасын хажуугаар тултал чангалсан атал Эрчим хүчний салбарт ахиц гаргах ажил нэгийг ч хийсэнгүй, үнэндээ.
Гэтэл салбар хариуцсан сайд нь одоог болтол хүний амь эрсдсэн асуудалд уучлалт гуйгаагүйгээр барахгүй эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлэх хуудуутай хуулийн төсөл өргөн мэдүүлж, газар дээрээ баригдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хууль Эдийн засгийн байнгын хороогоор орж ирлээ. Маш хурдан оруулж ирсэн энэ хуульд эрчим хүчний холбогдолтой бүх салбарынхан саналаа өгч чадалгүй оруулж ирсэн. Хоёрдугаарт, хуулийн төсөлд Эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршил гаргаж ирсэн. Ингэхдээ нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, цогц үйлчилгээ үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар сэргээгдэх эрчим хүчний асуудлыг орхигдуулж байна. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл баяр наадмын үеэр ийм том асуудлыг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд ТЭЦ-3-т гарсан ослыг тендер зарлахгүй яаралтай шийдэх ёстой гэж хэлэх байх. УИХ-ын тогтоолоор ТЭЦ-3-ын асуудлыг дангаар нь оруулаад ирж болно. УИХ-ын гишүүд энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай хараарай. Бид нэг асуудлыг шийдэх гэж бусад хууль тогтоомжоо уландаа гишгэж болохгүй.
Ийн Б.Чойжилсүрэн сайд гурван Засгийн газарт улирч суусаар эрчим хүчний салбарт товойж, торойх ажил хийгээгүй хэрнээ хуулийн хулгай хийх гэж байгаад баригдлаа. Цаашлаад Б.Чойжилсүрэн сайд хуудуутай хуулийн төсөл шургуулж, халааслахаа халааслаж, хийх ажлаа салхитай хамждаг болоод удаж байна. Улаанбаатар хотын утааны асуудлд “Салхи ажлаа хийхгүй байна” гэж хэлэх хүртлээ салбараа доромжилдог сайд хэдэн Засгийн газар дамжиж суух хүртлээ эрх баригч намынханд хэрэгтэй нэгэн байж. Угтаа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахад тэсэж үлдсэн цөөн хэдэн сайд нарынх нь нэг. Гэтэл Засгийн газар унахаас өмнө “Тогтой байх уу, тоггүй байх уу гэдгийг дараагийн сайд шийднэ” хэмээн “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр салбараа гадуурхаж байсан ч салбартаа сайдаар улирах хүртлээ цагаандаа гарчихсан байх. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний салбарт хамгийн ашиг сонирхол ихтэй нэгэн. Угтаа бол Улаанбаатар хотыг бетонин ширэнгэ болгосон тэрбээр Эрчим хүчний салбарт нутгийн дүү нараа дарга болгон томилж тендер завшсан баримтыг ч бид цувралаар хүргэж байлаа.

Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийн дүү М.Мөнхөө гэгчийг 2022 онд “Амгалан Дулааны Станц”-ын захиралаар томилж, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болмогцоо буюу ердөө 12-хон хоногийн дараагаас төрсөн эгчийнхээ хүүхэд Б.Чинбатынхаа “Конвишн” ХХК, “Алсын өгөөж” ХХК-уудыг “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тендерүүдэд шалгаруулах, шууд гэрээ байгуулэх зэргээр хулгайлах, хумслах ажиллагаагаа эхэлсэн бүрэн баримтыг бид өмнө нь мэдээлж байлаа.
Ийн эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлж, ашиг сонирхлын үүр уурхай болгосон Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, эрчим хүчний салбарыг аваръя, Ерөнхий сайдаа.
| ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |