Г.Занданшатарын Засгийн газар яг үнэндээ “Ковид”-ын үе шиг л хүндхэн эдийн засагтай цаг үед танхимаа бүрдүүлж байна. Нэмээд улс төрийн тун ээдрээтэй үед эдийн засгаа хөл дээр нь босгох хүндхэн даалгавар авсан гэхэд болохоор байна, үнэндээ. Ийм эгзэгтэй цаг үед тэд элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч чадах уу гэдэг нь ч анхаарал татаж байгаа. Тиймдээ ч өмнөх Засгийн газраас ажлаа мэддэг сайд нарыг танхимдаа авч үлдээд нэн яаралтай төсвийн тодотголыг хэлэлцүүлж эхэлсэн.
Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд төсвөө тодотгохгүй. Төсөвт тодогол хийх нөхцөл байдал үүсээгүй гээд нэлээд олон сар гүрийсэн. Тэр тусмаа Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголыг хамгийн их эсэргүүцсэн байтал өнөөдөр төсвөө тодотгох гээд улайрч суугаа дүр зураг ч бий. Ингэхдээ “Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл байдлыг бий болгосон. Хэрвээ өмнө нь тодотгосон бол дахин тодотгол хийх нөхцөл байдал ч үүсэж мэдэхээр байсан” гэх бэлэн тайлбарыг өгч суугаа харагдана лээ. Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотголоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой өсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд төсвийн тодотгол хийхээр заасныг үндэслэн Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн гэдгээ мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголоор давхардсан чиг үүрэгтэй дарга нарын тоог цөөлнө гэдгээ мэдэгдээд буй. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынханд дарга нараа цөөлөхөөс өөрөөр танаж, багасгах зардал үлдээгүй гэсэн үг. Нэг ёсондоо эдийн байж болох хэмжээндээ тултал бүсээ чангалсан гэдгийн том сануулга болж байна.
Хуулийн төсөлд тусгаснаар эдийн засгийн бодит өсөлтийг 2025 онд 5.5 хувь, инфляцыг 9.5 хувь, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 90 их наяд төгрөг, төсвийн орлого 30,209.9 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Төсвийн суурь зарлагыг тооцохдоо төрийн байгууллагуудад төрийн албан хаагчийн сул орон тоог нөхөхгүй байх замаар цалингийн зардлыг бууруулах, мөн төрийн албанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу алба хаагчдын ажлын байрыг хадгалах зарчим баримтлаж байгаагаа ч тусгасан байна. Ийм байдлаар төсвөө тодотгохгүй явбал, оны эцэст төсвийн орлого 3.2 их наядын алдагдалд хүрч, инфляц өсөж, төгрөгийн ханш суларна гэдгийг ч Ерөнхий сайд сануулсаар байна.
Тэрбээр энэ талаар “2025 оны төсвийг баталж байх үед нүүрсний үнийг 105 ам.доллароор төсөөлж байсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч, нүүрсний үнэ даруй 40 гаруй ам.доллароор буурч 70 ам.доллар болж, ойрын 1-2 жилд энэ түвшиндээ хадгалагдахыг олон улсын байгууллагууд сануулж байна. Орос-Украйны дайн дуусах, Европ руу чиглэсэн манай худалдаа, экспортын гацаа түгжрэл арилах нааштай хандлага ажиглагдахгүй байна. Ийм тодорхой бус нөхцөл байдалд монголчууд бид орлогоо дайчлах, зарлагаа тэвчих, боломж нөөцөө дайчлахаас өөр гарц бидэнд байхгүй. Ингэлээ гээд үүссэн хүндрэл бэрхшээлийг эгэл ард түмэн, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийнхээ нуруунд үүрүүлж таарахгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар төр өөрөө бүсээ чангалах хувилбарыг сонгож байна. Төрийн зардлыг хэмнэж, бүтэц, бүрэлдэхүүнээ цомхотгох нь дан ганц эдийн засгийн шаардлага бус, Монгол төрийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний нэгэн илэрхийлэл гэж үзэж байна. Төрийн бүтцийг тооноос чанарт шилжүүлэхдээ төсвийн зарлагыг механикаар хасаж тайрах биш, дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд чиглүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байна” хэмээн мэдэгдсэн.
Ийн бид Г.Занданшатарын Засгийн газар задарсан төсөвтэй, ядарсан эдийн засгаа энэ удаагийн төсвийн тодотголоор засаж чадах уу гэдгийг харах л үлдлээ.
| ЯДАРСАН ТӨСӨВТЭЙ, ЗАДАРСАН ЭДИЙН ЗАСГАА ЗАНГИДАЖ ЧАДАХ УУ, ТӨСВИЙН ТОДОТГОЛООР |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |