Ерөнхий сайдыг чуулганы индэр дээрээс буулгаж, гишүүдийн дунд суулгах сандал суудлын асуудал өрнөөд хэд хонож байна. Улс төрийн бужигнаан дунд яригдахгүй л байгаа болохоос үүний цаана улс төрийн ашиг сонирхол их бий. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгснөөс хойш Засгийн газар эмх цэгцэндээ орж чадаагүйн дээр шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар суудлыг чуулганы индэр дээрээс буулгах ажиллагаа өрнөж байгаа нь энэ. Уг санаачилгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гаргасан. Гэсэн бодит байдал дээрээ үүний ард МАН-ынхны дотоод зөрчил өрнөж байна, үнэндээ.
Нэг ёсондоо Ерөнхий сайдыг чуулганы индрээс буулгах асуудлын ард МАН-ын дараачийн дарга хэн байх вэ гэдэг 1970, 1980-аад оныхны улс төрийн тэмцэл өрнөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр намууд дүрмээ шинэчилж даргаа солих компанид ажлууд эхэлсэн. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгснөөр намын дүрмээрээ намын даргыг дараагийн Ерөнхий сайд нь үргэлжүүлэх үү гэдэг асуудал өрнөнө.
Үүнтэй зэрэгцээд эрх баригч намынхан дунд үе хоорондын улс төрийн зодоон өндрөө авч байгаагийн нэг илрэл нь одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг чуулганы индрийг буулгах энэ асуудал байж.

МАН-ЫН НАМЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨН ӨНДРӨӨ АВНА
Цаашлаад улс төрд хүч түрэн орж байсан 1980-аад оныхныг хазаарыг нь татаж, Засгийн газар 1970-аад оныхон хүч түрэн орж ирсэн. 1970-аад оныхон улс төрөөс буух болоогүй шүү гэдгээ сануулж, намын даргын статусаа ч авах сонирхол байгаа. Тэр дундаа намын тогтсон уламжлалаараа Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргаа авахаар тэмцэж эхэлсэн.
Харин 1980-аад оныхон дундаас хамгийн боломжит хувилбар нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болж байна. Ингээд Улс төрийн намын тухай шинэчлэлээр намууд дүрмээ шинэчлэж Дээд шүүхэд өгөх хуулийн хугацаа ойртсон учраас УИХ-ын дарга намын даргаа хийдэг байх асуудлыг оруулж ирэхээр бэлдэж эхэлсэн бололтой. Ийн МАН доторх үе хоорондын зөрчил сандал суудлаа буулгах, засахаа эхэлж байгаа нь энэ. Тэдний зөрчил ер нь хурцдаж байгаа. Саяхан Бүлгийн даргаа томилох гэж бас л хөөрхөн зөрчилдөөд авсан. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг оруулж ирсэн ч заалнаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэрээ дэвшүүлсэн. Ингээд нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Бүлгийн даргаар сонгосон гээд МАН дотроо улс төрийн халуун шийдвэр ихтэй байна.
НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ДЭМЖСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН АРД

Цаашлаад Ерөнхий сайдын суудалтай холбоотой асуудал чимээгүй хэрнээ хоржоонтой л өрнөж байна. Нэг ёсондоо УИХ-д хуулийн төсөл болоод боловсруулагдаад ороод ирсэн гэхээр гэнэт сөхөгдсөн асуудал ч биш. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан УИХ дахь Ардчилсан намын гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 9-нд Их хуралд өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-д Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах хуулийн төслөө өргөн барилаа. Энэ хууль зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонхи цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл. Хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон УИХ-д бүлэггүй намын гишүүд болох 40 гаран гишүүд хамтран өргөн мэдүүллээ (Ардчилсан нам, Хүн нам, Иргэний Зориг Ногоон нам, Үндэсний эвсэл).
Олон улсын парламентын жишигт танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж байна” хэмээн цахим орчинд мэдэгдсэн.
Харин өчигдөр Байнгын хороогоор уг хуулийг хэлэлцүүлсэн. Эхэндээ МАН-аас төдийлөн дэмжлэг аваагүй хууль намын даргын өрсөлдөөн дунд эрчимжиж, УИХ-д ийн хурдан шуурхай орж ирсэн нь энэ. Хамгийн гол нь харгалзахгүй дэмжиж байгаагийн дотор 1980-аад оныхон, МАН-ын шинэ залуу гишүүд ч энэ хуулийн төслийг дэмжээд эхэлсэн гэх. Нэг ёсондоо 1980-аад оныхны улс төрийн акц өрнөж байгаа гэж харж болохоор байна. Ингээд МАН-ын бүлгээрээ хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзээд завсарлага аваад байгаа юм.
Хэрэв зээ энэ хуулийн төсөл олонхоор дэмжигдвэл Г.Занданшатар Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн биш учраас гишүүдийн суудлаас тусдаа, танхимын голд байрлуулсан ажлын хэсгийн суудалд сууж, хуралдаанд оролцдог болно гэсэн үг. Цаашлаад сандал суудлаас илүү намын даргын байр суурийг хэн нь эзлэх вэ гэдэг асуултын хариу ч гарч ирэх нь тодорхой бололтой. Нэг ёсондоо Ерөнхий сайд Г.Занданшатарын суудлыг чуулганы индэр дээрээс буулгах нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн замналд ашигтайгаар эргэх бололтой.
| Г.ЗАНДАНШАТАРЫН СУУДЛЫГ ЧУУЛГАНЫ ИНДРЭЭС БУУЛГАХ НЬ Д.АМАРБАЯСГАЛАНД АШИГТАЙГААР ЭРГЭХ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |