• Өнөөдөр 2025-06-19

Ц.ИДЭРБАТ : Зээлийг хорих эсвэл багасгах шийдвэр гарлаа гээд иргэдэд тулгараад байгаа асуудал шийдэгдэхгүй

2025-06-19,   118

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “УИХ гишүүн хууль тогтоогчоос гадна ард түмнийг холбож өгдөг гүүр байх ёстой. Монгол Банкны мөнгөний бодлогын хорооны шийдвэр гуравдугаар сарын 7-нд гарахдаа тэтгэврийн зээлийн зарцуулалт, тэтгэвэр авагчдадаа биш өөр зүйлд зарцуулагдаж байгаа. Тиймээс тухайн тэтгэвэр авагч амьжиргааны доод түвшний баталгаажих орлоготой байх ёстой гэдэг утгаараа 470 мянган төгрөгийн босго тавьж үлдсэн 200 мянган төгрөгийг нэг жилийн хугацаатай өгдөг байх шийдвэр гарсан нь иргэдийн амьдралд нийцэхгүй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. 
Тэр шалтгаанаар УИХ-ын чуулган дээр, Байнгын хороонд мөн тэтгэврийн зээлийн асуудлыг эргэж харахыг сануулсан. Мөнгөний бодлогын хороо зургадугаар сарын 12,13-ны өдрүүдэд хуралдаж  шийдвэр гаргасан. Үүнээс болоод тэтгэврийн зээл авч амьжиргаагаа залгуулдаг иргэдэд хүндрэл, асуудал үүсээд байгаа. Зээлийг хорих эсвэл багасгах шийдвэр гарлаа гээд иргэдэд тулгараад байгаа асуудал шийдэгдэхгүй. Тэтгэврийн зээлийн асуудлаас болж иргэд банк бус санхүүгийн байгуулга, зээлийн апплекшинд хандаж бүр их санхүүгийн дарамтад өртөж байна. 
Өнөөдөр иргэдэд олгогдож байгаа тэтгэвэр амьдралд яг хүрч байгаа юу гэвэл үгүй шүү дээ. Тэтгэврийг тэр даруй нэмэх боломжгүй ч Монгол банк мөнгөний бодлогоороо зээлийн нөхцөл, хүүг буруулах хэрэгтэй. 
Хоёрдугаарт, Монгол банкны зайлшгүй хийх ёстой зүйл бол зээлийн хүүг буруулах арга хэмжээг авах юм. Хэдийгээр арилжааны банк дээрээ 50/50 гэсэн зохицуулалттай асуудлыг шийдээд байгаа юм шиг хэрнээ тэтгэвэр олгох хугацаа, зээлийн нөхцөл зэргийг арилжааны банк шийдэх нөхцөлийг бий болгоод байна.  Арилжааны банкнууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллагатай, ББСБ нь дэргэдээ ломбардтай байгаа нь мөнгө хүүлэлтийг зохицуулгаар явуулаад байна уу гэдэг хардалт байгаа” гэв.

Ц.ИДЭРБАТ : Зээлийг хорих эсвэл багасгах шийдвэр гарлаа гээд иргэдэд тулгараад байгаа асуудал шийдэгдэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-19 17:38:05
    Өндөрхаан: Хэнтийд энэнээс тэнэг амьтан байхгүй болоод л энэ мал УИХ-д сууж бна, Хэнтийхэн хэзээнээсээ л хамгийн тэнэгийгээ сонгодог л доо !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-19 17:38:05
    Өндөрхаан: Хэнтийд энэнээс тэнэг амьтан байхгүй болоод л энэ мал УИХ-д сууж бна, Хэнтийхэн хэзээнээсээ л хамгийн тэнэгийгээ сонгодог л доо !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-19 17:38:03
    Өндөрхаан: Хэнтийд энэнээс тэнэг амьтан байхгүй болоод л энэ мал УИХ-д сууж бна, Хэнтийхэн хэзээнээсээ л хамгийн тэнэгийгээ сонгодог л доо !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188