Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Тэргүүн Шадар сайдаар ажиллуулах санал тавьсан байдаг. Харин юунаас болж татгалзсан тухай тайлбар өглөө. Тэрбээр “Олон шалтгаан, зорилго, асуудал бий. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс УИХ-д суудалтай “Үндэсний эвсэл” намын гишүүдтэй Засгийн газраа хамтран бүрдүүлье гэдэг саналыг албан бичгээр өгсөн. Тэр асуудлаар бид уулзсан. Г.Занданшатар эх оронд тулгамдаад байгаа асуудлуудыг зөв, оновчтой гарц шийдлээр даван туулж, ажиллахаар сэтгэл шулуудсан нь таалагдсан. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар ажиллаж чадах юм байна гэдэг итгэл төрсөн. Гэсэн ч хамтарч ажиллах татгалзсан шалтгаан нь миний мэддэг, гараас гарах бодитой ажлын үр дүн тодорхой хэдэн чиглэл байдаг. Тэр нь чиг үүргийн хувьд нийцээгүй. Ямар ч тохиолдолд би сайдын сэтэр авахын тулд ч юм уу сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг хямдхан улстөрч биш. Ажил хэргийн хүрээнд тодорхой ажил хүлээж авлаа гэхэд үр дүн гарах ёстой гэдгийг баримталсан. Хоёрдугаарт, Г.Занданшатар улстөрийн эрх мэдэлгүй Ерөнхий сайд болж байгаа. Би улс төрийн мэдэлгүй байсан Ж.Эрдэнэбатын кабенитад ажиллаж байсан. Засгийн газрын тэргүүнд улс төрийн мэдэлгүй бол ажил урагштай явдаггүй юм. Засгийн газрын бүрэлдэхүүн бол 100 хувь өөрийнх нь хүсэн хүлээсэн кабенит биш. Эрх мэдэлгүйн зовлон тэр шүү дээ” гэв.
| Н.Номтойбаяр: Би “Сайд болж байвал юу ч хийсэн яах вэ” гэж гүйдэг хямдхан улстөрч биш |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |