МАН-ын Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцох сайд нарын танилцуулгыг Удирдах зөвлөлд танилцууллаа. Сайдад нэр дэвшигч нарыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжлээ. Ерөнхий сайд Удирдах зөвлөлд танилцуулахдаа хэд хэдэн зарчимд үндэслэснээ танилцуулсан.
Өнөөдрийн дэлхий нийтийн олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн хүндэрлүүдийг харгалзан дэвшүүлсэн. Улмаар парламентад суудалтай намуудтай хамтарч ажиллаж, нэг монгол, нэгдсэн бодлоготой байхыг урилсан. Улмаар МАН-ын VI хурлын шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч байгаад гэрээ зөрчснөөс бусад намуудтай хамтрахаар болсон. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй, төсвийн тодотголтой хамт бүтцийн өөрчлөлт хийнэ. Мөн Үндэсний хороодын сайд нарыг томилохгүй байх шийдвэр гаргалаа. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн багасна гэсэн үг. Мөн УИХ-аар баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулна гэсэн. Тиймээс асуудлаа мэдэж байгаа зарим сайдыг үлдээнэ гэж мэдэгдсэн. Өнөөдөр хүн сольж, сандал ширээ солих шаардлагагүй гэж үзсэн. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал" гэлээ.
| Я.СОДБААТАР: Ерөнхий сайд асуудлаа мэдэж байгаа зарим сайдыг үлдээнэ гэж мэдэгдсэн |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |