• Өнөөдөр 2025-06-06

Засгийн татвар, нийгмийн даатгалын хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

2025-06-04,   776

      Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг.  Тэгвэл өнөөдөр Засгийн газар 26 дугаар хуралдаанаар хуралдуулж байна. УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал Л.Оюун-Эрдэнийн танхим ажлаа үргэлжлүүлнэ. Тиймээс Засгийн газар ээлжит хуралдаанаа эхлүүллээ. 
  • Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл,
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөл,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
  • “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаварын талаар,
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл зэрэг 28 асуудал хэлэлцэнэ. 
 

Засгийн татвар, нийгмийн даатгалын хуулийн төслүүдийг хэлэлцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188