Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбатын алдрыг мөнхлөх хөшөөний нээлтийн үеэр түүний хүү Хакүхо М.Даваажаргал үг хэллээ.
Тэрбээр “Аавынхаа алтан бөгжийг зүүгээд 2006 онд надад зориулж хийлгэж өгсөн бүсээрээ гангарсан байна. Хоёр эрдэнээрээ гоёод аавынхаа хөшөөний нээлтийн үгийг хэлье гэж бодсон юм. Аав минь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт төрж өссөн. Өнөөдөр аав минь байсан бол 85 настай байх байлаа. Аав минь 11 хүүхэдтэй айлын отгон хүү, нагац ахдаа өргүүлж Жигжидийн Мөнхбат гэх нэр алдрыг авсан. Доороо нэг эмэгтэй дүүтэй, эгч минь өнөөдөр энд сууж байна. Ээжтэй минь гэр бүр болоод 55 жил жаргал, зовлонгоо хуваалцан амьдрахдаа таван хүүхэдтэй болсон. Хайртай ээж минь үр хүүхэд, ач, гуч, зээдээ өмөг түшиг болж, алт шиг сургаалаа айлдан амьдарч байна, ээждээ баярлалаа. Аав минь нэг л зангаараа бөхөд хайртай монголчуудын хайртай хүү, аварга нь байсаар байна. Аав минь залуудаа начин цолын давааг мэдрэлгүй заан цол хүртэж, 25 насандаа дархан аварга болж, Монголын анхны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, анх удаа Япон Улсад олимп зохион байгуулгахад Монгол Улс анх удаа оролцож, хамгийн өндөр амжилтыг аав минь үзүүлсэн билээ. Олимпын мөнгө, хүрэл медальт аав минь Монгол Улс хоёр дахь удаагаа оролцоход Монгол Улс алтан медаль авч болдог юм гэдгийг 1968 онд бидэнд харуулсан. Энэ үед гаднын сонин сэтгүүлд “Чингисийн Монгол сэрлээ” гэж бичиж байсан билээ. МАХН-ын гишүүн аав минь 1990 онд ардчиллын дуу хоолой болж, төв талбай дээр дэмжин үг хэлж, Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 1991-1992-ны депитат байлаа. 1992 онд Японы 45 дахь их аварга Монголд айлчлан ирж, аавтай минь нөхөрсөг уулзалт хийхэд миний бие долоон настай анх сумогийн ертөнцийг танин шохоорхож эхэлсэн. Багшийн эрдэм шавьд гэж, А.Цэрэндорж Бөхийн дээдийг сургуулийг үүсгэн байгуулж, олон шавь төрүүлэн гаргасан. Энэхүү хөшөө нь нутгийн ард түмний сайн санаа, үр хүүхдүүд, спорт хороо, бөхөд хайртай ард түмэн, бөхийн үе үеийн зүтгэлтэн, шавь, найз нөхдийн хичээн зүтгэлээр бүтлээ. Аавын минь энэ гайхалтай бүтээл өөртөө олон сайхан зүйлсийг шингээн, цогцлоосон бөгөөд өнөөдөр та бүхэн энэ сайхан үйл явдалд оролцсоноороо гэрч болж байна. Архангай аймгийн Хашаат сумын уран барималч Ж.Түмэнчулуу, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн н.Энхтайван нартаа баярлалаа. Ард түмнээ баясан цэнгүүлж, олон сайхан амжилтыг үзүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд хөшөө байрлуулах боломж олгосон Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн баг хамт олон, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олонд баярлалаа. Бөхийн спортын түүхэнд мөн анхдагч, XX зууны анхдагч, XI зууны мэргэжлийн сумо бөхийн аварга, Гиннесийн есөн удаагийн рекорд анхны аав, хүү хоёр баатар болсон анхдагчид билээ. Миний хайртай аав, бид таныхаа үргэлжлэл" гэв.
| М.ДАВААЖАРГАЛ: Миний хайртай аав, бид таныхаа үргэлжлэл |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |