УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлж, нууц саналд хураалт явууллаа. Нууц санал хураалтад нийт 82 гишүүн оролцсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт, асууж үг хэлж дууссны дараа санал хураалтад оролцохгүйгээр чуулганы танхимыг орхин гарсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэх хүлээлгэх тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй гэх шийдвэрээ гаргасан юм.
.jpg)
Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлах эсэх санал тус бүрээр санал хураахад зөвшөөрсөн 44 буюу нийт гишүүдийн 53.6 хувь, татгалзсан саналын хуудал 38 буюу 46.4 хувь байна” хэмээн танилцууллаа. Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг 44 гишүүн Итгэл хүлээлгэхийн дэмжсэн бол 38 нь дэмжээгүй гэх санал өгчээ. Тэгвэл Дэгийн тухай хуулиараа нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн бол Ерөнхий сайдад Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл дэмжигдэх байлаа. УИХ-ын гишүүдийн олонх итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлаагүй хэмээн үзэж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцлоо.
Тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын тогтоол. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай. Үндсэн хуулийн 44.2 хэсэг, УИХ-ын Дэгийн тухай хуулийн 102-р хэсэг, 102.3 дахь заалтыг үндэслэн Их хурлаас тогтоох нь Нэгд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсугай. Хоёрт, шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л.Оюун-Эрдэнэд даалгасугай, гуравт, энэ тогтоолыг 2025 оны зургадугаар сарын 3-ны өрдөөс дагаж мөрдсүгэй” хэмээв.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ӨНӨӨДӨР ОРДОНД ХҮЧ МӨХӨСДӨЖ БАЙГАА Ч ОЛОН НИЙТИЙН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ОГТ ӨӨР БАЙГААГ БИ МЭДНЭ ЭЭ. ҮЗЭЛ САНАА ҮНЭТ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч ЯЛАГДДАГГҮЙ. ААЛЗНЫ ТОР МЭТ СҮЛЖИЛДСЭН АШИГ СОНИРХЛЫН СҮЛЖЭЭ АРД ТҮМНИЙГ ДИЙЛНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ
.jpg)
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм Монголчууд аа, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн МАН-ын журмын нөхдөдөө талархаж байна. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ыг нэгэн 100-наас шинэ 100-нд намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хамт ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэх болно. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Мөн Их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна.
Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх мөн Хурдтай хөгжлийн төлөө Зориг уриан дор хамтарсан Засгийн газрыг байгуулж олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан АН-ын нийт гишүүд АН-ын дарга Л.Гантөмөр танд ХҮН нам, намын дарга Т.Доржханд танд болон парламентад суудалтай нийт намын удирдлагууд, эрхэм гишүүд, мөн надтай хамтран ажилласан УИХ- ын нийт удирдлагууд УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ. Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын үйл хэрэг өрнүүн их замд нь амжилт хүсье. Дараагийн Ерөнхий сайдын амжилт бол монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуучууддаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. Өнөөдөр Ордонд хүч мөхөсдөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ ээ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай” гэлээ.
| ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖЭЭГҮЙ ТУЛ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦОРЛОО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |