УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлж байна.
Тэрбээр "Ерөнхийлөгч сүүлийн үед нэлээд ажилтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн айлчлалууд боллоо. Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Та бүхэн мэдэж байгаа. Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг бэлтгэж, хүмүүлжүүлж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй. Зарчмын асуудал дээр хариулт өгье.
Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс улс төрийн он жилүүдээ парламентын засаглалд зориулсан. Би Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэдэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн. 2019 оны Үндсэн хууль, 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүх зүйл дээр Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээс таталзсан. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх мэдэл байхгүй. Үүнийг би өөрийн биеэр хийсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, өөрөө чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч энд ямар ч оролцоогүй болсон. Би Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. АТГ-ын газрын даргыг Ерөнхийлөгч томилдог, сонгодог байдал нь олон улстөрчийг хонгилоор чирч явсан юм байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай энэ чацуу байдаг. Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс АТГ-ыг Ерөнхийлөгчийн мэдэлд байлгах нь улс төрийн шударга ёсонд нийцэхгүй юм байна. Энэ байгууллага Засгийн газрынхаа бүтцэд байж, парламент нь Засгийн газраа хяналдаг учраас тэндээ байх нь зохимжтой юм байна гэж АТГ гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ШЕЗ-ийг байгуулаад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр шүүгчийг Ерөнхийлөгч томилдоггүй шүү дээ. Парламент ШЕЗ-өөс оруулж ирсэн хүнийг Ерөнхийлөгч рүү оруулж ирдэг. Нэг удаа буцаагаад томилох эрхтэй байдаг. Төрийн тэргүүн хэн нэгний дарамтлаад засаг төрөө дарамтлах эрх мэдэл байхгүй. Надад ард түмний итгэл найдвар байгаа. Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Саяхан өөриййн нэрийн хуудсаар дамжуулж мэдэгдсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабель стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авахуулаад зарчимтай байгаарай гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана.
Хоёрдугаарт, Баялгийн санг анх Ерөнхийлөгч санаачилсан юм. Би Ардын намын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан байгуулна гэж заалт оруулсан юм. Нөхөдтэйгээ хамт. Би Баялгий сангийнхаа хуулийг баталсан зоригтой ажлаа хий гэж хэлсэн. Газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ байгалийн баялгийг хэн нэгэн бүтээчихээгүй юм. Монголын ард түмний өмчийг хулгай хийж авсан бол буцааж өгөх ёстой. 2019 онд намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед би Норвеги руу явуулж Баялгийн санг судлуулж байсан. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа. "Ард түмнээ сонсооч гэж". Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. 20 хоног болж байна. Хаана юу болж байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Би албан тушаалаасаа дөрвөн удаа өгч байлаа. Энэ бүхний цаана ард түмний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж байлаа. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд.
Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй, ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Би улс төрд 35 жил явж байна. Сайн, мууг нуруундаа үүрч гарлаа. Би худалч, хулгайч байсан бол энэ том намынхан итгэл хүлээлгэж, ард түмэн сонгохгүй байх. Би Ерөнхийлөгчийн сэнтийг 50 сая воноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж байгаагүй, би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай. Эцэст нь, би ард түмнийхээ талд байгаа шүү гэдгээ хэлье. Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. Би ард түмнийхээ талд байгаа шүү. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай " гэлээ.
| ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |