• Өнөөдөр 2025-06-04

Ц.САНДАГ-ОЧИР: Энэ санал хураалт ямар ч ач холбогдолгүй харагдаж байна

2025-06-02,   589

     Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг хэлэлцэж эхэллээ.

     Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Ерөнхий сайдад итгэл өгөх асуудлаар санал хураалт явуулах хэр ач холбогдолтой юм бэ. Байнгын хорооны санал дүгнэлтээр чуулганы нэгдсэн хуралдаанд санал дүгнэлт явахгүй юм байна. Тэгэхээр энэ санал хураалт ямар ч ач холбогдолгүй харагдаж байна. Иймээс нэгдсэн чуулган дээрээ санал хураалт дэмжих эсэхээ шийдээд явбал яах вэ” гэлээ.
 
      Түүний асуултад Ес зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Хууль зүйн талаасаа Дэгийн тухай хуулийн 102.1-т Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолоо УИХ-д оруулна. Харин 102.2 дээр зааснаар холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаандаа оруулна гэж байгаа. Гэтэл 102.3-тайгаа зөрчилдөөд ирж байна. Иймд бид 102.3 –аа барьж байгаа” гэж хариуллаа.

Ц.САНДАГ-ОЧИР: Энэ санал хураалт ямар ч ач холбогдолгүй харагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188