Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товложээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй бол 11:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Үүнд дараах ажлын хэсгүүд хуралдахаар товложээ.
Эдийн засгийн байнгын хороо: “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Төсвийн байнгын хороо: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан: Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан: Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
| УИХ дахь АН-ынхан 10:00 цагт хуралдана |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |