МАН-ын 400 гаруй гишүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах уу, аврах уу гэдэг дээр бүтэн 12 цаг хуралдлаа. Өчигдөр 15:00 цагт товлогдсон МАН-ын VI Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүүлсэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдгийг 12 цаг дэслэж, 03:00 цагт хурлын шийдвэрийг танилцуулсан.
Хурлын үр дүнгийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын VI бага хурал 70 гаруй хувийн ирцтэй хуралдаж дууслаа. Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төриййн илтгэлийг авч хэлэлцсэн. Илтгэлтэй холбоотой 40 гаруй гишүүн асуулт асууж, асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотой Хамтарсан Засгийн газарт улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор Засгийн газарт багтсан улс төрийн намын УИХ дахь нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг удаа дараа зөрчсөн удаа дараа үйлдэл гаргасан.
Улмаар МАН-ын анхан, дунд шатны намын гишүүдийн шүүмжлэлийг үндэслэн Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр “Шинэ сэргэлтийн бодлого”, Бүсчилсэн хөгжлийн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Мөн хоёрдугаар тогтоолоороо 2024 оны долдугаар сарын 5-ны V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон тогтоол баталлаа. Энэ намын төлөөллийн төв байгууллага олонхоороо шийдсэн учир хамтарсан Засгийн газарт багтсан намуудад танилцуулахаар болсон. Улмаар гэрээнд заасан бодлогын зөвлөлд танилцуулж, тодорхой шийдэл гаргана. Ерөнхий сайд бүх байр сууриа танилцуулсан. Намын Бага хурлын шийдвэр гарсан учраас шийдвэрийн дагуу явна. Ардчилсан нам, ХҮН нам аль аль нь гэрээ зөрчсөн ч Ардчилсан намын үйлдэл их байна гэж үзсэн” хэмээн мэдээллээ.
Хурал эхэлснээс хойш намын гишүүдийн олонх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ч хурлын төгсгөлд санал хуваагджээ.
Ийн орлогоо нотлохыг шаардсан Ерөнхий сайдын шаардлагын хариуд МАН-ынхан АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах хариу арга хэмжээ авлаа. Анх улс төрийн нөхцөл байдал Ерөнхий сайдын хүү болон сүйт бүсгүйн тансаглалтай холбоотой үүссэн. Тиймдээ ч Ерөнхий сайд олон нийтэд би орлогоо нотолно хэмээн мэдэгдэж байлаа. Харин орлого нотлох асуудал эцэстээ Ардчилсан нам руу чиглэж, хамтарсан Засгийн газраас хөөгдөх дээрээ хүрэв.
Ардчилсан намын гишүүдээс Ерөнхий сайдыг орлогоо нотлох жагсаалын үеэр огцруулах асуудал дээр гарын үсэг зурсан. Түүнээс өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэд хэдэн удаа сөхөж байсан нь ийн МАН-ынхны дараагийн ээлжнийхэнд том боломж олгосон гэхэд буруудахааргүй байна.
АН-Д ӨГСӨН АЛБАН ТУШААЛТАЙ МАН-ЫНХАН БАРЬЦСАН УУ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэдээллээс харахад Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргаж, ХҮН намыг авч үлдэх тохироон хүрсэн юм байна. Цаашлаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний эвсэл”, ИЗЗН-тай хамтарсан Засгийн газар байгуулна гэх асуудлууд ч сөхөгдөж байна. Өчигдрийн Бага хуралд оролцсон МАН-ын гишүүд Ардчилсан намынханд дэндүү их албан тушаал өгсөн гэж шүүмжлэгсэд цөөнгүй байж ээ. Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газарт АН-ын найман гишүүн сайдаар ажиллаж байгаа. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанид хийсэн томилгоо ч цөөнгүй бий. Тиймдээ ч Бага хурлаар АН-ынханд өгсөн албан тушаал арай ихэдсэн гэх шүүмжлэл эрх баригч намын гишүүдээс багагүй гарсан гэнэ.
Үндсэндээ хамтарсан Засгийн газар байгуулахад хамгийн “гал”-тай яамдаа тэдэнд хариуцуулсан нь зүгээр ч нэг тохиолдол биш байж. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хугацаанд 14 мега төслөөсөө гацсан төмөр зам, ураны асуудлаас эхлээд томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшуулах ажлыг ч амжуулж авсан. Ийн үүргээ гүйцэтгэсэн Ардчилсан нам Засгийн газраас гарах нь тодорхой боллоо. Тэднийг хамтарсан Засгийн газраас гаргах нь цаг хугацааны асуудал байсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцийг задалбал, хариуцлагаа хүлээнэ хэмээн мэдэгдсэн гэх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээж, огцрох эсэх асуудал МАН-ын Удирдах зөвлөлийн мэдлийн асууудал болж хувирна. Гэвч одоогоор Удирдах зөвлөлийн хурал товлогдоогүй байна.
Ийн орлогоо нотлохыг шаардсан жагсаал Л.Оюун-Эрдэнийг биш Ардчилсан намынхныг оножээ.
| АРДЧИЛСАН НАМЫГ ЗАСГААС ГАРГАСАН МАН-ЫН 12 ЦАГИЙН ХУРАЛ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |