Сүүлийн үед хүн амины хэрэг их гарч байгаа. Сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү хавтас хэргийг хүргэж байна.
ХОЛБОГДСОН ХЭРГИЙН ТАЛААР
Шүүгдэгч Г нь огтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй зочид буудлын В-1 давхарт байрлах “***” нэртэй караокены үүдэнд амь хохирогч Б.***ын “тамхи асааж өгсөнгүй” гэсэн үгэнд дургүйцэн улмаар түүнтэй маргалдан хэвлий, цээж, гар, суган тус газар хутгаар хэд хэдэн удаа хутгалж олон тооны шарх, гэмтэл үүсгэн амь насыг онц харгис хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ эхнэрийн хамт гараад Ганданд байх Ардын хоршоо гэх дэлгүүрээс хүүхдүүдийн сургуулийн хувцас бэлдээд гэртээ хүнсний зориулалттай хутга аваад найз ***ын гэрт очсон. *** орой ажлаа тарж ирээд дэлгүүрээс 1 шил архи 8 лааз пиво авч уусан. Би өөрөө дуулах сонирхолтой тул тэр нарыг явахгүй болохоор нь ганцаараа явсан. Тэнд очоод амь хохирогчтой маргалдсан. Эхлээд надаас гал байна уу гэхэд нь гал байна гэхэд миний тамхийг асаагаад өг, би өөрөө тамхиа асааж үзээгүй, эр эмгүй надад бөхөлздөг чи миний тамхийг асааж өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би чадахгүй гэж хэлээд маргалдаад караокены хажуугийн дэлгүүрт дуудаад архи нэхсэн. Нэг залуу намайг салгаад явуулсан. Би ***ын гэрт буцаж очоод дэлгүүрээс авсан гялгар ууттай зүйл дотор хутга байхаар нь айлын хүүхдүүд хуруу гараа эсгэх вий гэж санаа зовоод хутгаа халаасанд хийгээд, гадаа гарч тамхи татаж байгаад одоо хүмүүс явсан байх гэж бодоод буцаад караоке орж дуулах гэж буцаж очсон. Тэгэхэд амь хохирогч яваагүй байсан. Чи яах гэж энэ хавиар эргэлдээд байгаа юм би чамайг гишгэх газаргүй болгоно, чамайг яаж чадна, би 83 оноос хойш энд байлаа гээд маргалдаж байгаад би ийм үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
ХОХИРОГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ А
*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал, зан үйлийн зардал нэхэмжилж байна... найзынх нь хүүхдүүд хуруу гараа эсгэх вий гэж санаа зовоод авсан гэж байна. Гэтэл манай аавыг олон удаа хутгалж байхдаа өвдөх вий гэж бодоогүй юу? Манай аавыг хутгалчхаад яагаад найзынхаа гэрт очсон бэ? яагаад цагдаа, түргэн дуудаагүй вэ? яагаад хэргээ хүлээгээгүй вэ? Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нас барсан хугацаа нь хурдан байсан өвдөөгүй мэт ярьж байна. Зүү хатгах төдийд ямар их өвддөг билээ. Олон удаа хутгалуулсан байхад яагаад өвдөөгүй мэт ярьж байгаа юм бэ? Тэр чинь өвдөлт, зовуурь, шаналал мөн биз дээ. Үнэхээр гомдолтой байна...яагаад тохиолдлын шинжтэй гэж хэлээд байгаа юм бэ? Шүүгдэгчид сонголт байсан. Эхний удаа уулзаад гэртээ хариад унтаж болох байсан. Тэгээд маргалдсан бол ядаж та цагдаа дуудаад өгч болох байсан. Үүдэнд нь хүлээж зогсож байгаад хутгалж алсан. Өөрөө цагдаа дээр очоод гэм буруугаа хүлээсэн юм биш. Хутгалчхаад гэртээ харьж унтаад маргааш нь ажилдаа явж байгаад цагдаад баригдаад явсан. Бид нараас уучлалт гуйсан ч гэсэн бид нарын хэлж байгааг үл тоосон юм шиг, гэмшсэн юм шиг ерөөсөө харагдаагүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн бүүр нэг хараа дээгүүр, ерөөсөө гэмшсэн юм шиг харагдаагүй. Анх гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулна төлнө гээд удаа дараа худлаа яриад байгаа чинь бид нарыг доромжилж, үл тоож байгаа юм шиг санагдаж байна. Бид нар ч гэсэн ар гэрийн асуудалтай, ар гэрийн гачигдалтай, нялх нойтон хүүхэдтэй, манай хүүхэд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй үлдэж байгаа. Үнэхээр гомдолтой байна. Байж болох дээд хэмжээгээр нь ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны
4. Гэрч Э.***ын “...Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын В-1 давхрын “***” нэртэй нийтийн болон “VIP” өрөөтэй караокены захирлаар ажилладаг. Би тухайн караокег 2020 оны 08 дугаар сард худалдаж аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Караокены үйл ажиллагааг эхнэр, хүүхдийн хамт ажиллуулдаг... Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд БГД-ийн *** тоот гэртэй унтаж амарч байхад миний *** дугаарын утас руу манай ажлын замын урд талд байдаг “Байгаль” нэртэй үсчний газарт бариа заслын ажил хийдэг *** гэдэг эмэгтэй *** дугаарын утсаар залгасан байсныг манай эхнэр Адилжаргал намайг унтаж байхад утсыг аваад ярихад *** гэх эмэгтэй миний найз караокегоо нээгээч жоохон суух гэсэн юм гэж залгаад хэлсэн байсан. Тэгээд эхнэр намайг сэрээгээд би хоолоо идчихээд эхнэрийн хамт 18 цаг 50 минутад *** гэх эмэгтэй рүү залгаад би караоке дээрээ ирчихлээ гэж хэлэхэд *** би танай караокены үүдэнд сууж байна гэж хэлэхээр нь би караокены үүдэнд очиход *** гэх эмэгтэй хутгалуулж нас барсан 48-50 орчим насны, эрэгтэй *** гэх 2023 оны 05-06 сарын үед манай караокегоор орж ирж үйлчлүүлж байсан. Надад Баянгол дүүргийн хот тохижилтын газарт шанагтай трактор барьдаг ажил хийдэг талаараа хэлж байсан зүс таних эрэгтэй хүний хамт манай караокены гадна шатан дээр сууж байсан. Эхнэр Адилжаргал, охин Хонгорзул /22 настай эмэгтэй/ нар нь караокегоо нээсэн би гадаа хогоо цэвэрлэсэн, ***, *** гэх эрэгтэй хүний хамт караокед орж нийтийн зааланд 1 дугаартай ширээн дээр суугаад манайхаар үйлчлүүлж нийт “Сass” нэртэй пиво 8 ширхгийг аваад тэр хоёр 4, 4 ширхгээр нь уугаад дуулж суусан... ***, *** гэх хүмүүс 1 цаг орчим сууж үйлчлүүлж байхад 50 гаран насны эмэгтэй хүн ирээд ***, *** гэх хүнтэй хамт суугаад эгч өөрөө манай караокеноос 100 граммын архи авч уугаад дуу дуулсан. *** гэх эмэгтэй 1 цаг орчмын дараа гэртэй харилаа гээд тооцоогоо хагас дутуу хийгээд дараа өгье гээд 20-21 цагийн үед гараад явсан. *** явахын өмнө эсхүл *** байсан үед эсэхийг би санахгүй байна камер харж мэднэ. Намайг текний ард ажлаа хийж байхад өмнө манай караокегоор 1 жил гаруйн өмнөөс хааяа орж ирж үйлчлүүлж байсан үйлчлүүлсэн хугацаа нь 3-4 сарын зайтай 4 удаа үйлчлүүлсэн. *** гэх 35 орчим насны эрэгтэй хүн ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд ахаа та надад 05 граммын архи зээлээч гэж гуйхаар нь *** гэх хүн өмнө 2023 оны 01 сард манайхаар үйлчлүүлээд зээл тавьсан өрөө өгөөгүй байсан тул би өмнөх өрөө өгөөгүй болохоор ах нь одоо дүүдээ зээл өгөхгүй гэж хэлэхэд *** гэх залуу за гээд гараад явсан. Тэрний дараа *** нийлээн удаж байгаад би явлаа гэж надад хэлээд гараад явсан. Тэгээд 50 орчим насны эмэгтэй үлдээд ганцаараа дуулсан. Би *** гэх хүнийг гарсны дараа 23 цаг 15 минутын үед манай караокены 2 дугаартай ширээн дээр үйлчлүүлж байсан эрэгтэй хүнтэй хамт тамхи гадаа татсан. Тамхи татаж байхад цаана барилгын материалын дэлгүүрийн урд талаас манай караокены зүг рүү *** ганцаараа алхаж ирж байгаа нь харагдсан бөгөөд би татаж байсан тамхиа хаяад караоке руу орсон 50 орчим насны эмэгтэй текин дээр зогсож байсан тул тамхиа дутуу татаад караоке руу орсон 50 орчим насны эгч баярлалаа гээд гараад явсан. Тэрний дараа надтай тамхи татаж байсан дүү өөрийн 2 дугаартай ширээн дээрээ суугаад үлдэгдэл пиво уугаад явах гэж байсан. *** манай караоке руу буцаад ганцаараа ороод ирсэн бөгөөд өөрийн сууж байсан 1 дугаартай ширээн дээр хэсэг сууж байгаад “би эргэж орж ирнэ” гээд гараад явсан. Тэрний дараа 2-3 минут орчмын дараа намайг таке дээр заал руу хараад сууж байхад миний зүүн мөрөн дээр нойтон гараар миний зүүн гарын булчин дээрээс нэг хүн атгасан бөгөөд би эргээд харахад *** гэх залуу гар нь цус болсон “би хутгалуулчихлаа” гэж надад хэлсэн караокены дотор шалан дээр цусаа дуслуулан орж ирсэн байсан. ***гийн гэдэснээс нь цус гарсан фудволк нь гэдэс хэсэгтээ цус болсон байсан. Би ***г хөтлөөд ямар хүн, яагаад хутгалуулсан юм гээд хутгалсан хүнийг нь барихаар хамт гарсан бөгөөд *** надтай хамт караокеноос гарсан гадаа хутгалсан хүн нь байхгүй байсан. *** гадаа караокены шатан дээр суугаад дээшээ хараад хэвтээд нүдээрээ харсан байдалтай хэвтэж байсан би хутгалуулсан болохоор нь олон юм асуугаагүй бөгөөд хамт тамхи татсан залуу араас мөн гарч ирсэн. Би 102 руу цагдаа руу 23 цаг 25 минутад хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн. Тэрний дараа шууд 103 руу дуудлага өгсөн. Би анхны тусламж үзүүлж *** гэх хүнийг гэдэс орчимдоо хутгалуулсан байхыг хараад цусыг нь тогтоохоор гараараа цусыг нь дараад анхны тусламж үзүүлж эмнэлэг ирэх хүртэл дарсан. Цагдаа хурдан ирсэн бөгөөд *** хүчтэй амьсгалж байсан. Тэгээд эмнэлэг дараа нь ирээд үзэхэд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн... Тэгээд цагдаа нарын хамт караокены гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд *** гэх эрэгтэй хүнийг хутгалсан хүн нь манай караокед орж ирж архи зээлээч гэж гуйсан манай караокегоор өмнө үйлчлүүлж байсан. *** гэх 35 орчим насны хар фудволк, шаргал өнгийн шорт өмссөн залуу нь караокены гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд *** гэх залуугийн гэдэс хэсэг рүү нь 3 удаа хутгалж байгаа бичлэг байсан... Бичлэгт *** нь хутгалуулсны дараа манай караоке руу гүйж орж байсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2783 дугаартай “Амь хохирогч Б.***ын цогцост цээжний зүүн талд хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн (шарх-1), хэвлийн голоор хүйсээс дээш 6.5 см зайд хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархай, нарийн гэдсийг бүрэн бус тасалсан (шарх-2), хэвлийн баруун талд хүйсээс баруун дээш 5.5 см-т хэвлийн хөндийд нэвтэрч мухар гэдэсний чацархай хатгасан (шарх 3), баруун хавирганы нуман доор хэвлийн хөндий рүү нэвтэрсэн (шарх-4), зүүн бугалга (шарх-5), зүүн шууны дээд 1/3 (шарх-6), зүүн шууны доод 1/3 хэсгийн хатгагдсан шарх (шарх 7), гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ажлын хэсэг нь 12 см дээш урт, 0.5 см дээш өргөнтэй ир үзүүртэй зүйлийн 7-оос дээш удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар нас барахаас өмнө үүссэн байна. Шархны үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн хатгагдсан шархны улмаас нас баржээ. Шинжилгээгээ үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. АВО системээр В||| бүлгийн цустай байна. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02:47 минутын цогцсын үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байна. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй” гэх цогцост хийсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 166-171 дэх тал)
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
“ТАМХИ АСААЖ ӨГСӨНГҮЙ” ХЭМЭЭН БУСДЫН ГАР, ХЭВЛИЙ, ЦЭЭЖИНД НЬ ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 17 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ |
|
2025-05-22 11:17:46
2025-05-22 10:55:49
2025-05-22 10:20:53
2025-05-22 09:10:02
2025-05-22 09:02:20
2025-05-22 08:42:03
2025-05-22 08:22:20
2025-05-22 07:47:28
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
2025-05-22 07:00:00
2025-05-21 17:21:44
2025-05-21 16:30:10
2025-05-21 16:09:50
2025-05-21 15:49:24
2025-05-21 15:27:13
2025-05-21 15:16:15
2025-05-21 14:58:42
2025-05-21 14:55:13
2025-05-21 14:11:30
2025-05-21 14:10:29
2025-05-21 13:45:52
2025-05-21 13:35:00
2025-05-21 13:28:37
2025-05-21 13:21:38
2025-05-21 13:00:20
2025-05-21 12:56:24
2025-05-21 12:54:08
2025-05-21 12:42:28
2025-05-21 12:13:26
2025-05-21 12:05:35
2025-05-21 12:04:42
2025-05-21 11:55:18
2025-05-21 11:37:54
2025-05-21 10:54:46
2025-05-21 10:54:29
2025-05-21 10:53:52
2025-05-21 10:24:24
2025-05-21 09:34:26
2025-05-21 09:12:26
2025-05-21 09:00:00
2025-05-21 08:46:46
2025-05-21 08:34:07
2025-05-21 07:52:28
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 06:19:46
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |