Тайз, индэр бэлдчихсэн, залуу дуучдыг хэд хэдээр нь авчирч дуулуулдаг, дуу өсгөгч, ус, ундааг сагс сагсаар нь орчихсон тансаг жагсаал талбай дээр болж байна. Жагсагчдын дунд “Өдөр ирж үнэгүй хоол иднэ” гэх яриа гарах аж. Тус жагсаалыг зохион байгуулж байгаа залуусын нэг О.Уламбаяр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогыг одоо шалгаж болохгүй. Түүнийг үнэн зөвөөр шалгана гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл, АТГ-ын даргыг томилдог болохоор түүнийг үнэн зөвөөр шалгаж чадахгүй гэж бодож байна. Өөрийнх нь томилсон АТГ-ын дарга үнэн зөвөөр шалгаж, чадах уу. УИХ-ын гишүүд хүртэл Л.Оюун-Эрдэнээс айгаад гарч ирж чадахгүй байна. Залуучууд энх тайван замаар жагсаж байгаа. Бид тууштай, бүтэлчээр, хөтөлбөртэй, төлбөргүй жагсаж байгаа. Бид хандивын данс нээгээгүй. Биднийг мөнгө төгрөг авсан бол шалгаж байгаа байлгүй дээ. Биднийг бусдаас мөнгө авсан бол биднийг барьж, хориод энэхүү жагсаалыг тараачихсан байгаа шүү дээ. Тайз, дуу өсгөгчийг жагсаалыг дэмжиж байгаа хүмүүс өгсөн. Энэхүү жагсаалын үр дүнд нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Хоёрдугаарт, Эвслийн засгийн газартай байхыг дэмжихгүй, гуравдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Тогтмол жагсдаг, тэмцэж чаддаг байх нь чухал байна” гэсэн юм. Харин тэдний жагсаалыг ардаа эзэнтэй, зохион байгуулалт, төлөвлөгөөтэй жагсаал болж байгаа талаар зарим гишүүн ярьж байна. Тухайлбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Энэхүү жагсаал ардаа эзэнтэй, захиалгачтай нь тодорхой шүү дээ” гэсэн юм. Харин Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Шударгаар жагсаж байгаа залуусыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр захиалгачтай гэж үзэж байгаад гайхаж байна. Миний хувьд жагсагчдыг хэн ч санхүүжүүлээгүй гэж бодож байна” гэсэн юм.

“Огцрох амархан” жагсаалтай зэрэгцэн өчигдөр “Ухаа худгаа авъя” хэмээх жагсаал талбай дээр өрнөж, өнөөдөр 12:00 цагаас үргэлжүүлэхээр болсон. Тэрхүү жагсаалыг мөн л ардаа эзэнтэй, улс төрийн зорилготой гэх иргэд олон байлаа. Жагсаалд оролцогч Х.Алтаншагай “Хоёрдугаар сарын 11-нд бид төв талбай дээр жагсаж эхэлсэн. Тэр үед мөн л “Засгийн газар огцор” гэдэг жагсаал өрнөж байсан. Тухайн үед бид Засгийн газар байгуулагдаад зургаан сар болоогүй байна. Засгийн газрыг огцруулах жагсаалтай холбоотойгоор “Энержи ресурс” ХХК-тай холбоотой асуудал яригдаж байна. Тус компанитай холбоотой Батсайхан, Оджаргал нар байдаг. Тэдний ард Ц.Элбэгдорж, Сайханбилэг нар холбоо хамааралтай байна. “Энержи ресурс” ХХК-ийнхан Ухаа худгийг авсан асуудал байна. Тиймээс Засгийн газар, УИХ-ын гишүүд энэхүү асуудлыг шалгах хэрэгтэй байна. Үүний ард маш том асуудал байгаа юм биш үү гэдэг шаардлага тавьсан. Шаардлагын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Энержи ресурс” ХХК Сингапурын бирж дээр Ухаа худгийн ордыг 350 сая долларын бонд босгосон асуудал байна. 2023 онд ийм хэлбэрээр 180 сая долларын бонд босгосон байна лээ. Түүнийгээ хоёр жилийн дотор төлж чадаагүй мөртлөө дахин 350 сая долларын бонд босгосон нь өрөө төлж чадах уу гэдэг эргэлзээ үүсгэж байна. Хоёрдугаарт, Баялагийн сангийн хуулиар 34-50 хувийг нь төр эзэмшинэ гэх үед нь Ажлын хэсэгт байгаа мөртлөө гадаадын хөрөнгийн зах зээл дээр бонд босгосон нь асуудал үүсгэж байгаа. Гуравдугаарт, Засгийн газар тус ордын 34 хувийг авлаа гэж бодоход, бонд богсохдоо байгуулсан гэрээ нь хувьцаа эзэмшигчдийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн тохиолдолд 102 хувийн алданга тооцно. 30-60 хоногийн дотор төлбөрийг барагдуулах шаардлага тавьсан байгаа. Үүнээс улбаалж Ухаа худгийн ордоо Сингапурын биржэд алдаж байгаа юм биш биз дээ. Тиймээс ордоо Засгийн газар буюу төр авах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Шаардлагын хариугаа авч чадаагүй учир талбай дээр жагсахаар шийдсэн. Хэрвээ тэр ордыг төр авах юм бол бидний хүүхдүүд сурах сургуультай, эмчлүүлэх эмнэлэгтэй, сайхан амьдрах орчинтой болно” гэсэн юм. Монголчууд энэхүү хоёр жагсаалаас зөвхөн Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг, огцрохыг хүлээж байгаа юу.
| “ОГЦРОХ АМАРХАН”, “УХАА ХУДГАА АВЪЯ” ЖАГСААЛ ЮУНД ХҮРГЭХ ВЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |