• Өнөөдөр 2025-07-04

Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын Ерөнхий захирал Брюс Ласкийг хүлээн авч уулзлаа

2025-04-16,   117

        Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нарыг хүлээн авч уулзлаа.
 
  Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
  Монголын Хуульчдын холбоо нь Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд Монголд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй юм. Энэ хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын Ерөнхий захирал Брюс Ласкийг хүлээн авч уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188